Исламын хамтын ажиллагааны байгууллага тусгай хурал хуралдуулав
2024-08-08 14:58:47
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 7-нд Ираны хүсэлтээр Исламын хамтын ажиллагааны байгууллага Саудын Арабын Жидда хотод тусгай хурал хийж, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний (ХАМАС) удирдагч Исмаил Ханиягийн амь насыг хөнөөсөн хэрэг, Газын зурвас дахь байдал, Израил,Палестин түүнчлэн бусад бүс нутгийн орнуудын хоорондох мөргөлдөөний талаар зөвшилцжээ.

Тухайн өдрийн хурал дээр Ираны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Али Багери хэлэхдээ, ХАМАС-ын удирдагч Хание Ираны нийслэл Тегеранд халдлагад өртөж, амь насаа алдсан нь Израил Ираны үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчиж, бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлж, олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудыг зөрчиж буй хэрэг юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гэмт хэрэгтнүүдийг шийтгэж, Израилд хариуцлага тооцох ёстой.

Саудын Арабын ГХЯ-ны орлогч сайд Аль-Хурайж хурал дээр хэлэхдээ, Палестин Израилын шинэ шатны мөргөлдөөн эхэлснээс хойш Палестины асуудал хурцадсаар байна. Саудын Араб Палестины асуудлаар хатуу байр суурьтай байгаа бөгөөд Израил энгийн иргэд рүү дайрч байгааг буруушааж, бусад орны бүрэн эрхэд халдаж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ гэж онцлов.