Ниншягийн олон улсын дарсны соёлын аялал жуулчлалын 4-р яармаг нээгдэв
2024-08-09 15:31:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ниншягийн олон улсын дарсны соёлын аялал жуулчлалын  4-р яармаг 8 дугаар сарын 9-ний үдээс өмнө баруун хойдын Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны төв Иньчуань хотод нээгдсэн бол нээлтийн арга хэмжээнд гадаад дотоодын 440 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.

Гурав хоног үргэлжлэх энэ яармаг нь "Онлайн+оффлайн" хэлбэрээ явгадаж, Хэ Лань Шань нурууны зүүн бэл дэх олон улсын үзмийн дарсны үзэсгэлэн худалдаа, Хэ Лань Шань нурууны дарсны карнавал, дарсны олон улсын тэмцээн, үндэсний дарс үйлдвэрлэгчдийн ур чадварын уралдаан, олон улсын дарсны гэрэл зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна.

Арга хэмжээнд дарс, дарсны дериватив, дарс үйлдвэрлэх хэрэгслүүд, сав баглаа боодол, урлаг, соёлын бүтээлүүд, метаверс дижитал таверн, RV кемпийн тоног төхөөрөмж, машин тоноглол зэргийн 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэх юм.