"Шинэ эриний Хятад улсын өөрчлөлт шинэчлэлээс дэлхийн боломжуудыг харахуй" сэдэвт арга хэмжээ зохиовНаймдугаар сарын 9-нд Хятадын төв радио телевиз, БНХАУ-аас Камбожид суугаа элчин сайдын яам, Камбожийн Хааны академи хамтран зохион байгуулсан "Шинэ эриний Хятад улсын өөрчлөлт шинэчлэлээс дэлхийн боломжуудыг харахуй" сэдэвт Камбожийн тусгай форум Пномпеньд амжилттай болж өнгөрлөө.
Камбожийн Хааны академийн ерөнхийлөгч Сок Тоуч, БНХАУ-аас Камбожид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Вэньбинь нар арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Камбожийн Хааны академи, Камбож-Хятадын харилцааны хөгжлийн хүрээлэн болон бусад байгууллагуудын зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, Хятад, Камбожийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, Камбож дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөл, Камбожийн оюутан залуучуудын төлөөлөл зэрэг 300 гаруй зочид төлөөлөгчид нэгэн танхимд хуран цугларч, ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал нь дэлхий нийт болон Камбожид ямар ач холбогдолтой байх, Хятад улс цаашид өөрчлөлт шинэчлэлээ иж бүрэн гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах нь Камбожид ямар туршлага олгох зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцон, хоёр тал хамтран шинэ эрин дэх Хятад-Камбожийн чансаатай, дээд түвшний өндөр стандарттай хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах үйл явц дахь шинэ боломжуудыг судалсан байна.