Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн эрх мэдлийг хүндэтгэж, цэвэр тамирчдын эрхийг хамгаалахыг онцлов
2024-08-10 15:15:12
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 9-нд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн бага хурал хийж, Парисын олимпийн амжилтыг дүгнэн, АНУ-д болох 2028 оны Лос Анжелесийн зуны олимп, 2034 оны Солт Лэйкийн өвлийн олимпийн наадмуудын тухай танилцуулж, цэвэр тамирчдын эрхийг хамгаалах нь чухал хэмээн онцлов.

Томас Бах хэлэхдээ, ОУОХ нь Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн үйл ажиллагаанд бүрэн итгэж байгаа бөгөөд бүх холбогдох талууд яриа хэлэлцээгээр тохиролцоонд хүрч, дэлхийн олон газраас ирсэн тамирчдыг шударга орчинд өрсөлдөх, эрх тэгш харилцах боломжоор хангахыг баталгаажуулна гэдэгт найдаж байна гэв.