Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч саяхан Украины арми Оросын нутаг дэвсгэрт орсон асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Украины асуудлаарх Хятад улсын байр суурь тууштай, тодорхой бөгөөд талууд нөхцөл байдлыг намжаах “Гурван зарчим” буюу дайны талбарыг тэлэхгүй, дайны ажиллагааг даамжруулахгүй, талууд гал хурцдуулахгүй байх зарчмыг мөрдөхийг уриалсаар байна. Хятад улс цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоотой байж, хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэжээ.