"2024 Хятад-АСЕАН-ы
долоо хоног" арга хэмжээний нээлт
наймдугаар сарын 12-нд Шаньши мужийн Чан
Жы хотод боллоо. ХКН-ын Төв хорооны улс
төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван
И тус арга хэмжээнд баярын захидал
илгээжээ.
Ван И хэлэхдээ, Ши Жиньпин
дарга, АСЕАН-ы орнуудын удирдлагууд
2021 онд Хятад, АСЕАН-ы стратегийн иж бүрэн
түншийн харилцаа байгуулахыг хамтдаа
зарлаж, Хятад, АСЕАН-ы хувь заяаны нэгдмэл
цогц байгуулах хүчтэй алхам хийсэн
юм.
Тэрээр мөн, найрсаг хөрш, цэцэглэн
хөгжиж буй хоёр том зах зээл болсны
хувьд, Хятад, АСЕАН-ы харилцааны хөгжил
маш их орон зайтай. Тус арга хэмжээ “Шинэ
хөгжилд хүргэе” уриан дор болж, Хятад,
АСЕАН-ы шинэ салбар дахь хамтын ажиллагааны
боломжийг өргөтгөх талаар санал бодлоо
гүнзгий солилцжээ. Ялангуяа, шинэ ээлжийн
технологийн хувьсгал, аж үйлдвэрлэлийн
бүтцийн өөрчлөлтийн боломжийг ашиглан,
бие биенийхээ давуу талаа бүрэн бадруулж,
хамтын хөгжилд хүрч, улмаар бүс нутгийн
шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний
хөгжлийг дэмжиж, бие даасан хөгжил, бүс
нутгийн цэцэглэл хөгжилд шинэ хүч
сэлбэж, илүү нягт Хятад, АСЕАН-ы хувь
заяаны нэгдмэл цогц байгуулахад шинэ
хүчин зүтгэл оруулах болно гэжээ.