ШУӨЗО хөрш орнуудтайгаа солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийн хэрээр, хүний урсгал, тээвэр логистик өдөр ирэх тусмаа хөгжөөнтэй болж байна. Энэ оны 1-7-р сар хүртэл, Шиньжяны Хилийн шалган өнгөрүүлэх ерөнхий газар давхацсан тоогоор 1.6 сая орчим хүмүүст үйлчилсэн \Хятад Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төвийн хянан шалгах ажилчдыг эс тооцно\ байна.
Уг хилийн шалган өнгөрүүлэх ерөнхий газар нь үйлчилгээгээ улам боловсронгуй болгож, хилээр нэвтрэх хүмүүст дөхөм төд үйлчилгээ хангаж, зангилаа боомтын цэгт “Бүс ба Зам” тусгай нэвтрэх суваг гаргаж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг, эрчим хүчний чухал эх үүсвэрийн импортын боомт, хөрш орнуудын эдийн засаг, худалдаа, логистикийн гол боомтуудад шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
Энэ орны 7-р сарын 31 хүртэл, Шиньжяны Хилийн шалган өнгөрүүлэх ерөнхий газар давхацсан тоогоор 1.6 сая орчим хүмүүст үйлчилсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 118.56 хувиар нэмэгджээ. Мөн хилээр 659 мянга 800 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 52.92 хувиар нэмэгдсэн дүн юм.