Түүхийн үнэнийг илчилснийг нь сайшаав
2024-08-13 20:55:55
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 13-нд Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав.

Линь Жянь сэтгүүлчийн асуусан холбогдох асуултад хариулахдаа, дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадыг түрэмгийлсэн Японы цэрэг олон улсын хуулийг зөрчин, Хятадын ард түмэнд  бактериологийн дайн зарлаж, амьд хүний биед туршилт хийж, хүн төрөлхтний эсрэг жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн юм. Японы милитаризм бактериологийн дайныг эхлүүлсэн нь бат ноттой баримттай бөгөөд үгүйсгэж, зайлуулахын аргагүй юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, түүхийн үнэн байдлыг илчилж хүлээн авсан ноён Хидео Шимизү-гийн зоригийг бид сайшааж байна. Япон гадаад дотоодын шударга ёсны төлөөх дуу хоолойг нямбай сонсож, түүхийн хуучин замналаар дахин замнахгүй байх ёстой гэжээ.