Орон нутгийн цагаар наймдугаар сарын 14-нд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаров ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Украин нь ОХУ-ын Курск мужид террорист халдлага хийсний улмаас хоёр талын энхийн хэлэлцээний сэдвийг урт хугацааны турш түр зогсооход хүргэлээ гэжээ.
Украины арми наймдугаар сарын 6-наас эхлэн ОХУ-ын Курск мужид халдлага хийж, түүний дараа хоёр тал тус мужид ширүүл мөргөлджээ.
13-ны өдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленски хэлэхдээ, Украины цэргийн Курск муж дахь дайралт мөн үргэлжилсээр байгаа гэжээ. ОХУ-ын БХЯ мөн өдөр мэдэгдэхдээ, ОХУ-ын цэрэг Украины цэргийн Курск руу чиглэсэн довтолгоог үр дүнтэй хориглосон гэжээ.