79 жилийн өмнөх наймдугаар сарын 15-нд Япон болзолгүйгээр бууж өгөхөө зарлав. Ингэснээр Хятадын ард түмэн 14 жилийн турших хатуу тэмцлээр асар их хохирол гаргаж, Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтыг байгуулсан юм.
Өнөөдөр Японы ерөнхий сайд Фумио Кишида Либерал ардчилсан намын ерөнхийлөгчийн хувиар дэлхийн 2-р дайны үеийн А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнүүдийг өргөмжлөн тахисан Ясукуни сүмд "Тахилын хураамж” өргөж, Японы БХ-ын сайд зэрэг олон улс төрчид Ясукуни сүмд очиж хүндэтгэл үзүүлжээ. Мөн энэ үеэр Японы армийн “731 дүгээр анги”-д ажиллаж байсан 94 настай Хидео Шимизү гэмшиж, уучлалт гуйхаар Хятадын Харбинь хотод иржээ.
Японы улс төрчдийн “мөргөл”-ийн үйлдэл нь Япон милитаризмыг сэргээх аюултай хандлагатай байна хэмээн хүмүүсийг түгшээж байна.
Хидео Шимизү энэ удаа Хятадад ирж гэмшил илэрхийлсэн бөгөөд Хятадыг түрэмгийлсэн Японы армийн “731 дүгээр анги”-йн гэмт хэргийн музейтэй танилцан, Хуучны харуулын газар, бактерийн лаборатори, хөлдөлтийн лабораторийн газар хүрч, тодорхойлолт нотолгоо хийсэн байна. Тухайн үед Хидео Шимизү-гийн ажиллаж байсан “731 дүгээр анги” нь дэлхийн хоёрдугаар дайны үе дэх Японы төлөвлөн зохион байгуулж хэрэгжүүлсэн бактериологийн дайны гол бааз байсан бөгөөд тэнд өвчин үүсгэгч бактерийг үржүүлж, амьд хүнд анатоми, туршилт хийж байсан юм. 70 гаруй жилийн турш Хидео Шимизү хар дарж шаналсаар ирсэн тул энэ удаа Хятад улсад тусгай аялан, нууц гэмт хэргийг илчлэн нотолсон юм. Энэ аялал нь түүний ухаарал зоригийг харуулсан бөгөөд үнэн төрхийг нуухын аргагүй, гэм буруугаас зайлахын аргагүй гэдгийг Японы зарим хүмүүст сэрэмжлүүлж байгаа юм.
Түүхээс сургамж авбал ирээдүйдээ зөв хандаж чадна. Жил болгоны наймдугаар сарын 15-ны эмзэг үед Японы хэт барууны үзэлтэй зарим улс төрчид Ясукуни сүмд мөргөл хийж, милитаризмын сүнсийг дуудаж байдаг. Тэдний сурталчилгааны үр дүнд Японы түүхийн хичээлийн бичигт Хятадыг түрэмгийлсэн Японы дайны агуулгыг нууж, Наньжиний их хядлага зэргийг зөвхөн “Япон Хятадын дайн”, “Наньжиний үйл хэрэг” хэмээн тэмдэглэж, Япон атомын бөмбөгний дэлбэчилтэд өртсөн зэрэг агуулгыг голлон танилцуулж, “Дайн зарлагч” дүрээ “Дайны хорыг амсагч” болгон цайруулж бичсэн байдаг. Хидео Шимизү хэлэхдээ, дайн ийм эмгэнэлтэй байхад зарим улс төрчид түүхийн үнэн байдлыг хүндэтгэхгүй, дайны хариуцлагаа ухамсарлахгүй байна гэжээ.
Үүгээр ч зогсохгүй Японы засгийн газар сүүлийн жилүүдэд “Хятадын заналхийлэл” хэмээн сурталчилж, үүгээр шалтаг болгож, “Энх тайвны үндсэн хууль” -ийн хязгаарлалыг тасралтгүй давж, “Сэргийлэлтийн батлан хамгаалалт хийх” амлалтаасаа зөрчин, түүнчлэн 2027 он гэхэд жил тутмын батлан хамгаалалтын зардлыг нэмэгдүүлээд ДНБ-ний 2 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Янз бүрийн үйлдлүүдээс харахад, Японыг цэрэг армийн том гүрэн болгох замаар дахин замнах оролдлого хийж байгаа тул Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд шинэ заналхийлэл авчирлаа.
Одоогийн дэлхий ертөнц энх тайван бус, Азийн улс орнууд хэзээд энх тайван тогтвортой байдлыг эрмэлздэг.
"Хүүхдүүд бодит түүхийг танилцуулахгүй, дайн ямар аймшигт эмгэнэлт үр дагавар авчрахыг мэдүүлэхгүй хэвээр байгаад байвал Японд ирээдүй байхгүй болно” гэж Хидео Шимизү хэлжээ.