Бразил, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг ашиглан Хятад улстай "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын асуудлаар авч хэлэлцэхэд нээлттэй байр сууриа хадгалахад Бразил улс бэлэн байна гэж орон нутгийн цагаар наймдугаар сарын 14-нд Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио нийслэл Бразилиад хэлсэн байна.
1974 оны наймдугаар сарын 15-нд Хятад Бразил хоёр орон дипломат харилцаа тогтоосон байдаг. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.