Вьетнам улсын даргын айлчлалын талаар танилцуулав
2024-08-15 20:45:57
Share
Share this with Close
youtube WeChat

Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Лам БНХАУ-д айлчлах гэж буйтай холбоотой сэтгүүлчийн сонирхсон асуултад өнөөдөр, наймдугаар сарын 15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин хариулав.

Хуа Чүньин хэлэхдээ, Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Лам наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэжээ.

Хуа Чүньин хэлэхдээ, айлчлалын үед Ши Жиньпин дарга түүнтэй хэлэлцээ хийж, ерөнхий сайд Ли Чян, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жао Лэжи, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Хүнин нар тусбүр уулзалт хийнэ гэжээ. 

Хуа Чүньин хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт Хятад улс найдаж байна гэжээ.