Петонтан Чинаватра Тайландын Ерөнхий сайдаар сонгогдлоо
2024-08-16 15:35:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 16-ны өдөр Тайландын парламентын доод танхим Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар санал хураалт явуулжээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч, Тайланд намын дарга Петонтан Чинаватра доод танхимын гишүүдийн талаас илүү хувийн санал авч, шинэ ерөнхий сайдаар сонгогдов.

Доод танхимд санал хураалт дууссаны дараа, Тайландын Үндэсний Ассамблейн дарга, Доод танхимын дарга Ванно саналын дүнг зарлалаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч Петонтан Чинаватра 319 хувийн санал авч, Доод танхимын талаас илүү хувь нь дэмжиж, Тайландын 31 дэх Ерөнхий сайдаар сонгогджээ.

Тайландын үндсэн хуульд зааснаар, Ерөнхий сайдад нэр дэвшигч нь сонгуульд ялахын тулд доод танхимын одоогийн 493 суудлын талаас илүү хувийн дэмжсэн санал авах ёстой. Одоогоор Тайланд намаар тэргүүлсэн 11 намаас бүрдсэн эрх баригч нам 314 суудал эзэлж байна.

Петонтан Чинаватра 1986 онд төрсөн, энэ жил 37 настай тэрээр Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн охин бөгөөд өдгөө Тайланд намын тэргүүнээр ажиллаж байна. Петонтан сонгогдсоныхоо дараа Тайландын түүхэнд Йинглак Чинаватрагийн дараа, хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болсон бөгөөд хамгийн залуу ерөнхий сайд болох юм.