Суданы шуурхай тусламжийн хүчнийхэн Жаржини тосгонд халдлага үйлджээ
2024-08-17 15:49:23
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 8-р сарын 16-нд Суданы Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж, саяхан Суданы шуурхай тусламжийн хүчнийхэн Суданы Сенар мужийн Жаржини тосгоныг бүслэн, халдлага үйлдсэнээс 85 хүн амиа алдсан гэжээ. 

Уг мэдэгдэлд, Суданы шуурхай тусламжийн хүчнийхэн тус тосгоны эмэгтэйчүүдийг барьцаалахыг завдсан ч тосгоны иргэдийн эсэргүүцэлд өртсөн байна. Ингээд тэд тосгоны иргэдийн эсрэг гал нээснээс маш олон хүний аминд хүрсэн гэлээ. 

Суданы шуурхай тусламжийн хүчнийхэн эгэл иргэдэд хийсэн террорист халдлагын хэргийг Суданы ГХЯ эрс буруушаан шүүмжилж, эрхбиш шаардлагатай арга хэмжээ авах шаардлагатай гэж олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. 

Суданы шуурхай тусламжийн хүчнийхэн уг асуудлаар байр сууриа илэрхийлээгүй юм.