Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн АНУ-ын армийг буруушаав
2024-08-19 16:32:30
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын цэргийн бэлгийн хүчирхийллийн дуулиан ахин дэгдлээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны төсөөллийн тоо нь хэрэг дээрээ энэ дуулианы 50 хувьд ч хүрэхгүй байна. Хятадын Төв Радио телевизийн CGTN саяхан дэлхийн интернет ашиглагчдад хандан санал асуулга хийсэн байна. Санал асуулгад оролцогсдын 88.95 хувь нь АНУ-ын армид оршиж буй бэлгийн хүчирхийллээр төлөөлөл болгосон хүний эрхэнд халдсан системийн чанартай байдалд гүнээ түгшиж буйгаа илэрхийлжээ. 

АНУ-ын Браун их сургуулийн сүүлийн үед гаргасан судалгааны дүнгээс харахад, 2023 онд АНУ-ын армийн дотоодод бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг 73695 гарсан нь тус улсын БХЯ-ны 29000 хэмээн төсөөлснөөс хоёр дахин илүү болжээ. Санал асуулгад оролцогсдын 94.21 хувь нь АНУ-ын засгийн газар энэ асуудлаар зориуд нууцалж байна гэж үзсэн бөгөөд 93.9 хувь нь АНУ-ын цэрэг итгэл алдагдуулж байна гэжээ. 

Энэ асуудал АНУ-ын цэрэг армийн дотоодод төдийгүй Япон, БНСУ зэрэг улс дахь АНУ-ын цэргийн баазад мөн оршсоор бөгөөд хуулийн шийтгэлээс зугтан, тухайн орны иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Санал асуулгад оролцогсдын 93.74 хувь нь үүнийг АНУ-ын ноёрхлын илрэл гэж үзсэн бөгөөд 93.35 хувь нь энэ асуудлаар уучлал гуйхыг шаардаж, 92.31 хувийнх нь олон улс дахь АНУ-ын нэр төрийг гутааж байна гэж үнэлжээ.

Энэхүү судалгааг CGTN-ийн англи, испани, араб, франц, орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор гадаадын 21767 интернет ашиглагч санал асуулгад оролцон, санал бодлоо илэрхийлсэн байна.