Наймдугаар сарын 19-нд Ши Жиньпин дарга Хятад улсад төрийн айлчлал хийж буй Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай хэлэлцээ хийв.
Хагас сарын өмнө Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон То Лам анхны айлчлалаа Хятад улсад хийж байгаа нь хоёр нам, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад Вьетнамын харилцаа өндөр түвшинд стратегийн чанартай хөгжиж буйг харууллаа.
Хоёр орон харилцан нэг нэгнээ гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож буйг хэлэлцээний үеэр хоёр төрийн тэргүүн онцолсон юм.
Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах талаар Ши Жиньпин дарга хэдэн зүйлийг онцоллоо, тухайлбал, улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бодитой болгох, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, олон нийтийн санаа бодлын суурийг илүү бат бөх болгох, олон талт уялдааг улам нягтруулах, зөрчил маргааныг улам сайн шийдвэрлэх зэрэг эдгээр болно.
То Лам хэлэхдээ, Вьетнамын нам, засгийн газар энэ ерөнхий зорилтын дагуу, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, стратегийн ач холбогдол бүхий Вьетнам Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг дэмжинэ гэжээ.