Америкийн ерөнхийлөгч Жосеф Байдены Хятад улсын цөмийн зэвсгийн нөөцийн тухай үг ярианд чиглүүлж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 21-нд хэлэхдээ, Америк сүүлийн жилүүдэд "Хятад улсын цөмийн зэвсгийн заналхийлэл" хэмээх үзэл ойлголтыг удаа дараа хөөрөгдөж байгаа нь цөмийн зэвсгийг хорогдуулахад хүлээсэн өөрийн үүрэг хариуцлагаасаа зугтаж, цөмийн зэвсгийн тоогоор нэмэгдүүлэхээр дамжуулж стратегийн дийлэнх давуу талыг эрэлхийлэхийн төлөө юм гэжээ.
Мао Нин онцлохдоо, Хятад улс цөмийн зэвсгийн нөөц нь АНУ-ынхтай харьцуулахад маш цөөн бөгөөд Хятад улс урьдаж цөмийн зэвсэг ашиглахгүй байх бодлого баримталж, сэргийлэлт хамгаалалтын чанартай цөмийн зэвсгийн стратегийг хэрэгжүүлдэг. Тэгээд ч Хятад улсын цөмийн зэвсгийн тоо хэмжээ үндэсний аюулгүйн байдлын эрэлт шаардлагын хамгийн доод түвшинд байдаг бөгөөд аль ч нэг улс оронтой цөмийн зэвсэглэлээр уралдах сонирхолгүй. Харин дэлхийн хамгийн тэргүүний цөмийн зэвсгийн нөөцтэй Америк "Бусдаас урьдан амжиж цөмийн зэвсэг хэрэглэх" бодлого барьж, үүгээрээ бусдыг айлган сүрдүүлж байна. Америк бол жинхэнэ дэлхийн хамгийн том цөмийн аюул, стратегийн эрсдэлийг өдөөгч мөн гэжээ.