Цахим жижиглэнгийн худалдааны хэмжээ 8 их наяд 380 тэрбум юаньд хүрэв
2024-08-22 18:43:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны цахим худалдааны газрын холбогдох албаны хүн энэ оны 1-7-р сарын цахим худалдааны хөгжлийн талаар танилцуулжээ. 
Хятадын статистикийн үндэсний газрын тоо баримтаас үзвэл, 1-ээс 7-р сард Хятад улсын үндэсний хэмжээнд онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 8.38 их наяд юаньд хүрч, 9.5 хувиар өссөн байна. Зөвхөн 7-р сард цахим худалдааны томоохон платформууд дээр хуучин телевиз, угаалгын машин, хөргөгчөөрөө шинийг сольж худалдан авах хэмжээ тус бүр 92.9, 82.8, 65.9 хувиа өссөн байна.