Парагвайн засгийн газар түүхэн чиг хандлагыг дагаж, зөв шийдвэр гаргах ёстой
2024-08-22 18:00:34
Share
Share this with Close
youtube WeChat

Парагвай Хятадын Тайваний бүс нутагтай "дипломат харилцаа"-гаа хэвээр хадгална, гэвч "Өмнөд хамтын зах зээл"-ээр дамжуулан Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулахад бэлэн байна хэмээн тус орны засгийн газар саяхан мэдэгджээ. 

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 22-нд хэлэхдээ, Хятад Парагвайн харилцааг хэвийн болгох асуудлаар Хятад улс байр сууриа олон удаа  илэрхийлсэн бөгөөд Парагвайн засгийн газар болон удирдагчид түүхэн чиг хандлага, ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн, түүхэн зөв талд, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх олонхын талд зогсож, өөрийн орныхоо язгуурын болон алс хэтийн ашиг сонирхолдоо нийцсэн зөв шийдвэр сонголт хийхийг бид хүсэж байна. Меркосур (Өмнөд нийтлэг зах зээл), тэр дундаа Латин Америкийн орнуудтай тогтоосон эдийн засгийн, худалдааны хамтын ажиллагааг Хятад улс чухалчлан авч үздэг бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэхүү хамтын ажиллагааг тасралтгүй урагшилсаар байна гэдэгт итгэж байна, гэвч хамгийн чухал, мөн энэ бүхний угтвар нөхцөл бол даруй Парагвайн засгийн газар зөв шийдвэр гаргах явдал болно гэв.