Наймдугаар сарын 20-нд Хятадад бүтээсэн "Black Myth: Wukong" буюу “Хар домог: Үкүн” хэмээх тоглоом албан ёсоор худалдаанд гарсан бөгөөд АНУ, Сингапур, Таиланд, Канад, Бразил зэрэг 12 орны борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ. Мөн өдөр зарим платформ дээр уг тоглоомыг нэгэн зэрэг ашигласан хүний тоо 2.2 саяыг давжээ. Ингэснээр дэлхийд алдартай 3А шилдэг бүтээлүүдийн дээд амжилтыг давж, түүхэн дэх хамгийн олон тооны онлайн тоглогчтой тоглоом болжээ. Хятадын нийгмийн сүлжээн дээр энэ тухай халуун яриа өрнүүлж, Шаньши, Чүнчин, Жэжян зэрэг газруудын соёл, аялал жуулчлалын цахим хуудсанд "Үкүн"-г үзүүлж байна.
Чанар сайтай, агуулга баялаг, өртөг ихтэй ганц тоглогчийн тоглоомыг “3A тоглоом” гэдэг. Хятадын анхны 3A тоглоом хэмээгдсэн "Black Myth: Wukong" хүмүүсийн талархлыг хүлээж буй нь залуус шинэ техник платформоор уламжлалт соёлоо харуулах хүсэлтэй байгааг харуулсан юм. Энэ тоглоом нь уламжлалт соёлоос шим авсан бөгөөд түүгээрээ бахархаж буйг бүрэн харууллаа.