ОХУ-ын Волгоград мужийн Суровино хотын нэгэн шоронд 23-ны өдөр хүн барьцаалсан хэрэг гарч, шоронгийн 4 ажилтныг багтаасан 8 хүн амиа алджээ.
Оросын хиймэл дагуулын мэдээний агентлаг Оросын Холбооны хянан шийтгэх байгууллагын мэдээг иш татан тэмдэглэхдээ, уг шоронд байсан дөрвөн ялтан мөн өдөр шоронгийн олон ажилтан, хоригдлуудыг барьцаалж, дөрвөн шоронгийн ажилтан амиа алдсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн өдөр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэр, ОХУ-ын Холбооны шоронгийн хяналт удирдлагын газрын барьцааны хэргийн талаарх тайланг сонссон гэжээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, хүн барьцаалсан дөрвөн ялтны гурав нь мансууруулах бодис наймаалсан хэмт хэрэгтэн, нэг нь хүний амийг бүрэлгэсэн ялтан байв. Энэ хэрэгт Оросын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгээс үзвэл, барьцаалагчийн гар утасны бичлэгт “Лалын улс” хэт даврагчийн туг харагдаж байв.