Тажикстаны Ховар агентлагийн наймдугаар сарын 23-нд мэдээлснээр, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Казахстаны ерөнхийлөгч Жомарт Токаев нар 22-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед "Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын холбоотны харилцааны тухай гэрээ"-нд гарын үсэг зурав.
Мэдээлэлд, энэ гэрээ нь хоёр орны харилцааны бат бөх суурь болно гэж Рахмон хэлжээ. Тажикистан Казахстан улстай хоёр талын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилсаар ирсэн. Хоёр улс хөдөө аж ахуй, усны нөөц, тээвэр, хил дамнасан ложистикийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
Токаев хэлэхдээ, гэрээнд гарын үсэг зурсан нь Казахстан, Тажикистаны харилцаа шинэ өндөрлөгт гарсаны бэлэг тэмдэг бөгөөд "Хоёр улс харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх, бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хоёр талт харилцааг улам бэхжүүлж, Төв Азийн хөгжил, тогтвортой байдлыг хангах болно". Тэрээр хэлэхдээ, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нөөц бололцоо сайтай бөгөөд хоёр тал худалдааны саад тотгорыг арилгах, ложистик, тээврийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон юм.
Токаев 22-нд Тажикстанд хийх хоёр хоногийн төрийн айлчлалаа эхлүүллээ. Айлчлалын хүрээнд хоёр улс хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, дижитал зэрэг нийт 16 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.