Хятадын Сангийн яамны өнөөдөр /2024.08.26/ нийтэлсэн тоон мэдээллээс үзвэл, энэ оны 1-7-р сард улсын төвлөрсөн төсвийн нийт орлого 13 их наяд 566 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар буурсан байна.
Үүнд, 1-7-р сард улсын төвлөрсөн төсвийн нийт зардал 15 их наяд 546 тэрбум 300 сая юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өсжээ. Бүх шатны санхүүгийн газрууд үндэсний стратегийн томоохон зорилтууд, ард түмний амьжиргааг хангаж, нэн чухал бүтээн байгуулалт, ард түмний яаралтай хэрэгцээнд зарцуулсан юм. Зарлагын үндсэн чиглэлүүдийн дунд, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн зардал 2 их наяд 545 тэрбум 400 сая юань байж, 4.3%-иар өссөн бол боловсрохын зардал 2 их наяд 311 тэрбум 500 сая юань байж, 1.1 хувиар нэмэгджээ. Хөдөө, ойн аж ахуй, усны нөөцийн зардал 1 их наяд 335 тэрбум юаньд хүч, 8.2 хувиар өсөв. Хот суурин хорооллын зардал 1 их наяд 158 тэрбум 900 сая юань байж, 7.2 хувиар нэмэгджээ. Мөн тээврийн зардал 655 тэрбум 900 сая юань байж, 0.5 хувиар өсжээ. Шинжлэх ухаан технологийн зардал 516 тэрбум 500 сая юань байж, 3.8 хувиар өссөн бол орон сууцны аюулгүй байдлын зардал 468 тэрбум 200 сая юань байж, 4.6%-иар нэмэгдсэн байна.