Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын дугуй ширээний бага хурал Бангкок хотноо болж байна
2024-08-27 10:25:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо "Дэлхийн ирээдүй: Азийн хэтийн төлөв" сэдэвт дугуй ширээний бага хурал хийлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И уулзалтын нээлтэд баяр хүргэж захидал илгээжээ. 

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаас зохион байгуулж буй дугуй ширээний уулзалт нь ирэх сард болох НҮБ-ын Ирээдүйн дээд хэмжээний чуулга уулзалтыг угтаж, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх санаа, шийдлийг Азийн өнцгөөс судлах, Азийн орнуудад НҮБ-ын 2030 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг сурталчлах болно. 

Уулзалтын үеэр чуулга уулзалтын удирдах зөвлөлийн дарга Бан Ги Мун "Бө-Аогийн чуулга уулзалт-2025" ээлжит чуулга уулзалтыг БНХАУ-ын Хай Нань мужийн Бө-Ао хотноо 3-р сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.