Дэлхийн Цаг Уурын Байгууллага 27-ны өдөр "Номхон далайн баруун өмнөд хэсгийн цаг уурын байдал-2023" гарчигтай тайланг нийтэлж, сүүлийн хэдэн арван жилд Номхон далайн баруун өмнөд хэсэгт далайн усны түвшин нэмэгдэн, далайн гадаргын температурын өсөлт дэлхийн дунджаас өндөр, мөн цаг агаарын эрс тэс үзэгдэл ихээхэн нэмэгдсэн гэж тэмдэглэжээ.
1993-2023 оны хооронд, дэлхийн далайн түвшин жилд дунджаар 3.4 миллиметрээр нэмэгдсэн бол Номхон далайн баруун өмнөд хэсгийн зарим хэсэгт мөн адил хугацаанд далайн түвшин энэ хэмжээнээс хоёр дахин нэмэгдсэн байна гэж тайланд онцолжээ. 1981-2023 оны хооронд Номхон далайн баруун өмнөд бүсийн далайн гадаргуу бараг бүхэлдээ дулаарч, Шинэ Зеландын зүүн хойд болон Австралийн өмнөд хэсгээр 10 жил тутамд дунджаар 0.4 хэмээс илүү дулаарч, дэлхийн далайн гадаргын температур 10 жил тутамд 0.15 орчим хэмээр нэмэгддэж байна гэжээ.