Энэ сарын 27-нд Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн Америк Хятадын бизнесийн 6 дахь удаагийн форумд оролцож үг хэллээ.
Ше Фэн хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа ялж ялагдахын тэг нийлбэртэй тоглоом байж болохгүй, буруугаа бусдад түлхэж асуудлыг шийдэхгүй байж болохгүй, худалдаа, аж үйлдвэр, технологийн мөргөлдөөн үүсгэх нь бүр ч ялагч байж чадахгүй юм.
Дэлхийн эдийн засгийн хоёр том гүрэн болохын хувьд, Хятад Америкийн эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засгийн 1/3 хувиас давж, худалдааны хэмжээ нь дэлхийн 1/5 орчим хувийг эзэлж байна. Салж тусгаарлах нь дэлхий дахиныг улам ядууралд хүргэнэ. Хятад Америк дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш худалдааны хэмжээ 200 гаруй дахинаар нэмэгдэж, жилд 600 гаруй тэрбум ам доллараас давж байна. Энэ оны эхний 7 сард, хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар өссөн гэж Ше Фэн хэллээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад Америк хоёр тал бие биенийхээ хөгжлийн эрх ашгийг хүндэтгэж, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, яриа хэлцэл, зөвшилцлийн замаар асуудлыг шийдвэрлэх ёстой. Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг халуун цэгийн асуудлыг илүү анхаарах нь Хятад, Америк, цаашлаад дэлхий дахинд ашигтай байх болно.