Хятад Беларусь үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
2024-08-29 19:37:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Беларусь хоёр орон бол бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түнш юм, хоёр тал "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг Хятад Беларусийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх гол чиглэл болгоно.

Тэрээр хэлэхдээ, Хятад бол Беларусийн худалдааны хоёр дахь том түнш юм. Хятад Беларусийн аж үйлдвэрийн парк зэрэг төслүүд тасралтгүй урагшилж, машин механизмын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, дижитал эдийн засаг болон бусад салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа эмх цэгцтэй хөгжиж байна.

"Дараагийн алхамд Беларусьтай хамтран ажиллаж, “Хятад Беларусийн үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны нөөц бололцоог улам бүр нэмэгдүүлж, хоёр талын эдийн засаг, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Худалдааны хамтын ажиллагаа, Хятад, Беларусийн бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн гүнзгийрүүлнэ.