Нийгмийн ложистикийн нийт хэмжээ 5.5 хувиар нэмэгджээ
2024-08-29 09:47:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, худалдан авалтын холбоо 29-нд энэ оны 1-7-р сар хүртэлх логистикийн тухай тоо бүртгэлийг нийтлэв. Тоо баримтаас харахад, ложистикийн эрэлтийн сэргэх чиг хандлага үндсэндээ тогтвортой байв. 7-р сард зарим бүс нутгаар хэт халж, бороо ихтэй байсан зэрэг богино хугацааны хүчин зүйлс нөлөөлсөн хэдий ч ложистикийн ерөнхий өсөлтийн хурд сар бүр нэмэгдэж, аажмаар сэргэх хандлагатай болсон байна.
1-7-р сар хүртэл улсын хэмжээнд нийгмийн ложистикийн ерөнхий хэмжээ 197.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өсчээ. 7-р сард нийгмийн ложистикийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар нэмэгдэж, өмнөх сараас 0.1 нэгж хурдтай өсч, ингэснээр 4-р сараас хойших бууралтыг өөрчилж, аажмаар сэргэх хандлагатай болсон байна.