Чуулга уулзалтаар боломж болгож хөгжиж буй орнуудын хүчнийг нэгтгэнэ
2024-08-30 17:43:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Саяхан Африкийн Холбооны комиссын дэд дарга асан Мвенча, Өмнөд Африкийн дипломат харилцааны судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Бахана зэрэг Африкийн зүтгэлтнүүд, өнөөгийн замбараагүй олон улсын нөхцөл байдалд Африк, Хятад хоёр маш их сорилтуудтай тулгарч байгаа тул олон талт үзлийг хамтдаа баримталж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалан, дэлхийн засаглалыг сайжруулахад оюунлаг хувь нэмрээ оруулах ёстой гэж илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс "дэлхийн өмнөдийн орнууд" олон улсын өнөөгийн тогтолцоонд сэтгэл түгшиж, сэтгэл ханамжгүй байгаа тул "Дэлхийн либерал дэг журам" руу дайрч байна гэж барууны орнууд үзэж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ?

Линь Жянь хэлэхдээ, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, дэлхийн хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх нь Хятад, Африкийн орнуудын нийтлэг байр суурь, хүсэл эрмэлзлэл юм. Хятад, Африкийн орнууд колоничлол, империализмын дарлал, түрэмгийлэлд өртсөн тулд бие биенээ дэмжиж, мөр зэрэгцэн тэмцэж, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан. Иймээс бид тусгаар тогтнолоо тууштай баримталж, шударга ёсны үнэ цэнийг хамгаална гэдгээ гүнзгий ойлгодог. Мөн энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын талаар санал нэгдэж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнцийг байгуулж, нийтэд ашигтай, хүртээмжтэй байх эдийн засгийн даяаршлыг ахиулж, олон улсын дэг журмыг илүү шударга, боломжийн чиглэлээр хөгжүүлэхийг эрмэлзэж байна. 

Хятад, Африк бол хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашиг, НҮБ-ын дүрмийн зорилгыг хамгаалж, олон талт үзэл, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах чухал хүчин юм. Хоёр тал ирэх долоо хоногт болох Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтаар боломж болгож, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэгтгэж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа дэмжинэ гэж Линь Жянь онцолжээ.