Орон нутгийн цагаар 8-р сарын 29-нд Колумб улсын баруун өмнөд нутгийн Каука мужийн Боливар хотын дарга Сандра Родригес хэлэхдээ, саяхан гарсан ойн түймэр одоогоор хяналтаас гарч, их хэмжээний газар нутаг сүйдсэнээр ойр орчмын усны эх үүсвэрүүд нөлөөлөгдөж болзошгүй байна гэжээ.
Сандра Родригес хэлэхдээ, энэ бол сүүлийн 30 гаруй жилд гарсан хамгийн том түймэр бөгөөд хүчтэй салхины улмаас ширүүсэж, Сан Мигел, Лос-Милагрос, Масамора, Салто, Ла Пальма зэрэг газрын бараг 100 га талбайг хамарсан бөгөөд цаашид бусад нутаг уруу халдаж байна. Үүнээс гадна, их хэмжээний кофены тариалан хохирсон гэжээ.