Хятад Африкийн хамтын ажиллагааны үзэл баримтлалыг сайшаав
2024-09-02 16:24:33
Share
Share this with Close
youtube WeChat

Нэг нь хамгийн том хөгжиж буй улс, нөгөө нь хөгжиж буй орнууд хамгийн олон төвлөрсөн эх газар. Ижил төстэй түүхийн завшаан боломж, хөгжлийн хамтын эрэлхийлэл байгаа учир Хятад, Африкийн орнууд зовлон жаргалаа хамтатгасан сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс болсон юм. ХТРТ-ийн CGTN нь Хятадын Ардын их сургуультай хамтарч, шинэ эриний олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан Африкийн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогчдын 90.4 хувь нь Хятад Африкийн хамтын ажиллагааны практик, үзэл баримтлал олон улсын үйл хэрэг дэх хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаанд жишиг болж, глобал засаглалын тогтолцооны өөрчлөлтөд чухал арга зам хангав гэж үзжээ.

Урт хугацааны туршид, Африкийн орнууд өөрийн орны байдалд тохирсон шинэчлэлийн замаа сонгохыг нь Хятад улс тууштай дэмжиж ирсэн. Хятад Африкийн хамтын ажиллагаа Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагаа, олон улсаас Африктай хийж буй хамтын ажиллагааны жишиг болсон юм. Санал асуулгад оролцогчдын 81.7 хувь нь, Хятад улс Африкийг үргэлж хүндэтгэж, хайрлаж, дэмжиж ирсэн бөгөөд Хятадын ард түмэн Африкийн ард түмэнтэй үргэлж санаа зорилт нэг байж, бие биедээ туслалцаж ирсэн гэж үзжээ. Санал асуулгад оролцогчдын 80.9 хувь нь, Хятад улс Африкийн орнуудтай эв нэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Хятад улсын гадаад бодлогын чухал суурь болгож ирснийг сайшаажээ. Санал асуулгад оролцогчдын 86.3 хувь нь, Хятад улс Африк тивтэй хамтран ажиллах үнэн бодит, дотно үнэнч үзэл ойлголт хэрэгжүүлж ирснийг өндрөөр үнэлж, шинэ эринд Хятад Африкийн нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ.

Хятад улс бол Африкийн орчин үеийн хөгжлийн зам дахь найдвартай түнш юм. Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсанаас хойш, Хятад улс Африкт 13 мянга гаруй км авто зам, төмөр зам барьж, 80 гаруй том хэмжээний эрчим хүчний байгууламж байгуулжээ.  Санал асуулгад оролцогчдын 88.9% нь, Хятад Африкийн хамтын ажиллагаа Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий нөхцөлийг сайжруулж, Африкийн ард түмэнд бодит үр өгөөж авчирсан гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 91.6% нь, Хятад Африкийн хамтын ажиллагаа Африкийн дэд бүтцийг сайжруулсан гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчдын 74.6% нь, Африкийн орнуудын хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлсэн гэж үзжээ. Африкийн орнуудаас тус санал асуулгад оролцогчид Хятад, Африк ирээдүйд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсэн эрмэлзжээ. Шинжлэх ухаан технологи, эдийн засаг худалдаа, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбар эхний тавд жагсжээ.

Санал асуулгад оролцогчдын 93.8% нь, Хятад, Африкийн найрсаг харилцаа урт удаан жилийн түүхтэй гэж үзэж,  оролцогчдын 89.6% нь, Хятад Африкийн хамтын ажиллагаа Хятад, Африкийн найрамдал, харилцан ойлголцлыг ахиулсан гэж хариулсан байна. Санал асуулгад оролцогчдын 89.2 хувь нь, Хятадын соёлыг танилцуулах үйл ажиллагааг Африкт илүү олон зохион байгуулахыг хүсжээ.

Санал асуулгыг Камерун, Ботсвана, Египет, Этиоп, Гана, Кени, Марокко, Нигери, Өмнөд Африк, Танзани зэрэг Африкийн арван орны 10125 оролцогчдын дунд явуулсан байна.