Төрийн засаглалын асуудлаарх дээд түвшний хурал болов
2024-09-06 10:26:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын төрийн засаглалын асуудлаарх дээд түвшний хурал есдүгээр сарын 5-нд Үндэсний хурлын төвд боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи, Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаме нар хурлыг хамтаар даргалав.

Жао Лэжи хэлсэн үгэндээ, Ши Жиньпин дарга форумын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд чухал илтгэл тавьж, Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн бүх орнуудтай хоёр талын харилцаагаа стратегийн харилцааны түвшинд хүргэж, Хятад-Африкийн харилцааны ерөнхий байр суурийг шинэ эриний бүх цагт хувиршгүй Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцын харилцаа болгон дээшлүүлснээ зарласан. Мөн Хятад, Африкийн орчин үеийн хөгжлийн зорилтыг хамтаар ахиулах "10-н томоохон түншийн үйл ажиллагаа"-ыг санал болгож, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын орчин үеийн шинэчлэлийг хамтаар манлайлан дагуулах шинэ хуудсыг нээсэн юм гэжээ. 

Гадаадын зочид илтгэлдээ шинэ эриний Хятадын хөгжил, Африк, Хятадын хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, өөр өөрийн орны хөгжлийн туршлага, Африкийн эв нэгдэл, бие даасан бодлогын үзэл баримтлалыг танилцуулсан бөгөөд Африк, Хятад төрийн засаглалын туршлага солилцоогоо эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар ахиулахыг найдаж буйгаа илэрхийлжээ.