Хятад улс Африкийн 22 оронтой хамтын хөгжлийн эдийн засгийн түншлэлийн харилцааны суурь хэлэлцээр байгуулав
2024-09-12 18:25:07
Share
Share this with Close
youtube WeChat

Сурвалжлагч өнөөдөр 9-р сарын 12-нд Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, Хятадын Худалдааны яам Африкийн орнуудтай хамтын хөгжлийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг идэвхтэй дэмжиж байна. Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Хятад улс Этиоп, Бурунди, Экваторын Гвиней, Бүгд Найрамдах Конго Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Габон, Жибути, Зимбабве, Гвиней-Бисау, Комор, Кот-д'Ивуар, Либери, Ливи, Мадагаскар, Мавритани, Өмнөд Судан, Сьерра-Леон, Сейшелийн арлууд, Сан Томе ба Принсипи, Уганда, Чад, Төв Африк зэрэг Африкийн 22 улс оронтой суурь хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан байна.

Энэхүү суурь хэлэлцээр нь оршил болон зорилт, зарчим, хэлэлцээний хамрах хүрээ, зохион байгуулалтын зохицуулалт, хүчин төгөлдөр болох, өөрчлөх, дуусгавар болгох, цаашдын хэлэлцээ зэрэг агуулгыг багтаасан бөгөөд энэ нь хоёр тал хойшид худалдаа хөрөнгө оруулалт зэрэг тодорхой асуудлаар дараа дараагийн хэлэлцээ хийх үндэс суурийг тавьж, түүнчлэн Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд урт хугацааны, тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц механизмын баталгаа хангасан юм. Хятад улс Африкийн хүсэл эрмэлзэлтэй улс орнуудтай харилцаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, бие даасан нээлттэй байдлаа өргөтгөж, тохиролцоонд хүрч, хойшдын үр бүтээмжээр хоёр талын аж ахуйн нэгж, ард түмэнд аль болох түргэн үр өгөөж хүртээхийг хичээх болно.