Ли Чян Хятад-АНЭУ-ын бизнесийн форумд оролцож, үг хэллээ
2024-09-13 09:57:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 12-ны үдээс хойш Хятадын Ерөнхий сайд Ли Чян Дубайд болсон Хятад, АНЭУ-ын бизнесийн форумд оролцож, үг хэллээ.

Ли Чян хэлэхдээ, энэ онд Хятад, АНЭУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа улам боловсронгуй болж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байгаагийн цаана бас гүн гүнзгий зайлашгүй шаардлагатай зүйл бий. Энэхүү зайлашгүй шаардлага нь хоёр орны эдийн засаг, худалдааны эртний уламжлал, хамтын хөгжлийн үзэл баримтлал болон үнэт зүйлсийн ижил эрмэлзэлээс үүдэлтэй юм гэжээ.

Ли Чян хэлэхдээ, Хятад, АНЭУ хоёр орны аж ахуйн нэгж ерөнхий чиг хандлагад дасан зохицон, түүнийг ашиглаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй, тууштай хөгжүүлэх явцад хамтын ажиллагааны шинэ боломжийг ашиглана гэдэгт найдаж байна. Нэгдүгээрт, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх шинэ боломжийг ашиглаж, хоёр орон дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээнд гүнзгий нэгдэхийг дэмжинэ. Хоёрдугаарт, Хятад Арабын Нэгдсэн Эмират улсын хөгжлийн стратегийн уялдаа холбооноос үүсэх шинэ боломжуудыг ашиглан, худалдаа, шинэ эрчим хүч, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Гуравдугаарт, шинээр гарч ирж буй технологийн салбарын инновацийн шинэ боломжийг ашиглаж, ирээдүйн хөгжлийн боломжийг ашиглахын тулд хамтран ажиллах явдал юм. АНЭУ-ын олон компани Хятадад хөрөнгө оруулахыг сайшаан дэмжиж байна гэжээ.

Хятад, Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар, худалдаа аж үйлдвэрийн танхим болон аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөл хуралд оролцов.