Өнөөдөр, 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Шяншаний 11 дэх чуулга уулзалтад баяр хүргэсэн захидал илгээжээ.
Ши Жиньпин онцлохдоо, дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлттэй тулгарч, дэлхийн ард түмний аюулгүй, тогтвортой аж төрөн амьдрах хүсэл эрмэлзлийн өмнө Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, талуудын нийтлэг ойлголтыг тасралтгүй бий болгож, олон улсын мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгахын төлөө ажиллаж байна. Мөн дэлхийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулахад тус дөхөм үзүүлж, өнө батын энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлыг бий болгохын төлөө цуцашгүй хүчин чармайлт гаргаж байна. Энэхүү форум нь тэгш эрх, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцах үзэл санааг үргэлжлүүлэн дэмжиж, зөвшилцлийг бий болгож, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, дэлхийн аюулгүй байдлын сорилтыг хамтдаа даван туулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахын тулд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.
"Энх тайвныг хамтдаа бий болгож, ирээдүйг хамтдаа байгуулъя" уриан дор болж буй Бээжингийн Шяншаний 11 дэх чуулга уулзалт мөн өдөр Бээжинд нээгдэв.