Америк бодит арга хэмжээ авахыг шаардав
2024-09-17 15:40:42
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 16-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Палестин, Израилын асуудлаарх нээлттэй хуралдаанд үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ, Америкийн тал хариуцлагатай байр сууриар холбогдох талуудад нөлөөлөл үзүүлэх ёстой. Израилын тал Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг биелүүлэхийг дэмжих үүднээс Америк бодит арга хэмжээ авах ёстой. Мөн Израилын тал даруй гал зогсоож, гал усны гашуун зовлонд дунд амьдарч буй Палестины иргэдэд хүсэл эрмэлзэл авчрах ёстой. Аюулгүйн зөвлөлөөс дөрөв удаа тогтоол баталж, олон улсын шүүх түр цагийн арга хэмжээ авах тушаал гаргасан. мөн НҮБ-ын зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд их хэмжээний хүчин чармайлт гаргасан ч Газын зурвасын хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож, олон улсын хууль тогтоомж, ялангуяа олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж буй үйлдэл давтагдсаар байна. Иймд хүмүүнлэгийн ажилтны эсрэг хийсэн халдлагыг нухацтай шалган байцааж, хариуцлагыг тодорхойлохыг Хятад улс Израил улсаас шаардаж байна гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Израилын тал хүний амь насыг дээдлэх болон хүмүүнлэгийн үүднээс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, бүслэлт битүүмжиллээ нэн даруй цуцалж, бүх хилийн боомтыг нээн, хүмүүнлэгийн бараа нэвтрэхэд тавьсан хязгаарлалтаа хүчингүй болгох ёстой. Улмаар НҮБ зэрэг хүмүүнлэгийн байгууллагын эсрэг хийж буй халдлагаа зогсоож, хүмүүнлэгийн байгууллагууд тусламжийн ажлаа аюулгүй, саадгүй явуулахад тус дөхөм үзүүлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс гал зогсохыг дахин давтан уриалж байгаа ч Газрын зурваст гал дүрэлзэж, Израил цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна. Тус цэргийн ажиллагааны улмаас 41 мянга орчим палестин хүн амиа алдаад байна. Америкийн тал саад тотгор учруулсангүй бол мөргөлдөөн эхлэхээс өмнө Аюулгүйн зөвлөл гал зогсоох тогтоол баталчих байсан. Америкийн хөндлөнгийн оролцоо байхгүй бол Аюулгүйн зөвлөлийн олон тогтоол эсэргүүцэлд өртөхгүй байсан юм. Аюулгүйн зөвлөл эрт нэгэн өдөр гал зогсоон, хүмүүнлэгийн гамшгийг намжааж, бүс нутаг энх тайван тогтоохын төлөө үргэлжлүүлэн хичээн ажиллахыг Хятад улс дэмжиж байна гэжээ.