Хятадын vндэсний номын сангийн 2-р хугацааны барилга болон улсын дижитал номын сангийн барилга тун саяхан албан ёсоор эхэлсэн байна. Хятадын олон нийтийн номын сангийн ажил vйлс тvргэн хєгжиж байна. Хятадын олон нийтийн номын сангийн ажил vйлс тvргэн хєгжиж байгааг энэ нь харууллаа.
Хятадын номын санд 4 систем багтдаг. Тухайлбал олон нийтийн номын сан, шинжлэх ухааны судалгааны байгууллагын номын сан, сургуулиудын номын сан, аж ахуйн нэгжийн номын сан болно. Єнєє Хятадад сяний шатнаас дээших олон нийтийн номын сан 2700 гаруй байна.
Дэлхийн Хятад хэлний сурвалж бичиг хадгалах хамгийн том тєв болон Хятад хэлний дижитал эх баялагийн бааз байгуулахын тєлєє Хятадын vндэсний номын сангийн 2-р хугацааны барилга болон улсын дижитал номын сангийн барилгад нийт 1 тэрбум 300 сая юаний хєрєнгє оруулсан байна. Тєсєєлснєєр тус барилга 2007 оны 10-р сард ашиглалтад орно. Энэ нь Хятаддаа хамгийн том талбайтай, хамгийн тэргvvний тєхєєрємжтэй олон нийтийн номын сан болох юм байна. Сvvлийн жилvvдэд Хятадын олон нийтийн номын сангийн ажил тєрєл тvргэн хєгжиж байгааг энэ барилга ч харууллаа. Хятадын номын сангийн нийгэмлэгийн байнгын зєвлєлийн орлогч дарга Жань фv рvй хэлэхдээ, сvvлийн жилvvдэд тєр засгийн газраас соёлын салбарт нэлээд их хэмжээний оруулалт хийж байна. Єнєє бvх муж, гол болох хотуудад бvр музей болон олон нийтийн номын сан байгуулагдсан. Энэ нь хєгжлийн маш сайн чиг хандлага болох юм гэжээ.
Хятадын Соёлын Яамны нэг бvртгэлээс vзэхэд, Хятадын олон нийтийн номын сангийн хадгалаж байгаа номын хэмжээ сvvлийн жилvvдэд бvр нэлээд их хэмжээгээр нэмэгдэж, жилийн дундаж нэмэгдлийн хэмжээ нь 10 орчимд хувьд хvрсэн байна. Зvvн нутгийн эрэг дагуу эдийн засаг хєгжсєн районых бол бvр дахинаар нэмэгдсэн байна.
Хятадын эдийн засаг тvргэн хурдаар тогтвортой хєгжихийн дагуу Хятадын хотуудад ч маш тvргэн хєгжиж байна. Энэ vйл явцад улсын, мужийн, хот сяний зэрэглэлийн номын сангаас гадна оршин суугчдын хорооллын номын сан нь Хятадын олон нийтийн номын сангийн хєгжлийн шинэ хэлбэр боллоо. Хятадын номын сангийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хатагтай Тан гэн шэнгийн танилцуулснаар, хєгжсєн орнуудад оршин суугчдын хорооллын номын сан нь оршин суугчдын хорооллын соёлын чухал бvрэлдэхvvн болсон байна. Хятад улс бол хєгжиж байгаа орон. Хотжилтын vйл явцаа дуусгаагvй байгаа тул оршин суугчдын хорооллын номын сан нь хєгжлийн маш их хэтийн тєлєвтэй юм гэжээ. Тан гэн шэн хэлэхдээ, Єнєє Хятадын олон нийтийн номын сангийн 4 дэх систем болох оршин суугчдын хороолол, гацаа суурин зэргийн номын сан аажмаар хєгжиж байна. Хятадын ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхлэх яам бусад яам хороодтой хамтран оршин суугчдын хорооллын соёлын байгуулалтыг ахиулахын зэрэгцээ номын сангийг оршин суугчдын хорооллын соёлын байгуулалтын чухал бvрэлдэхvvн болгож, цаашлаад бvр заавал гvйцэтгэх vvрэг болгон vнэлгээ хийж байна. Юу ч гэсэн Хятадын номын сангийн хєгжил нь Хятадын бусад ажил тєрлvvдтэй адилаар асар ихээр хєгжиж байна гэжээ.
Шинжлэх ухаан техник хєгжсєнєєр Хятад улс єнєє vндэсний хэмжээнд "Соёлын мэдээллийн эх баялагийг нийт дундаа эдлэх тєсєл" хэрэгжvvлж байна. Энэхvv тєсєл нь бvх Хятадын олон газрын олон нийтийн номын сангаар vэндэс суурь болгож, олон газрын олон нийтийн соёлын байгууллагын эх баялагийг дижитаалжуулж, дараа нь дагуул, интернэт зэргийг ашиглан интернэтэд Хятадын соёлын мэдээллийн тєв болон сvлжээний тєв байгуулах бєгєєд бvх Хятадыг хамарсан сvлжээний системээр дамжуулж, шилдэг соёлын мэдээллийг нийт дундаа хамтаар эдлэх болно.
Олон нийтийн номын сангийг нэн сайн vйлчлvvлэхийн тєлєє Хятад улс єнгєрєгч зууны ерээд оны сvvлчээр жил болгоны 12-р сарыг ном унших сараар тогтоосон юм. Ном унших сарын хугацаанд номын сангууд баялаг агуулгатай эрдэм шинжилгээний бага хурлуудыг нийт олонд vнэ тєлбєргvйгээр нээлттэй байлгадаг бєгєєд шинэ гарч байгаа номуудын тухай уншигчиддаа мэдээлдэг байна. Yvнээс гадна жил болгоны 4-р сарын 23-ны "Дэлхийн хэвлэлийн эрх болон ном унших єдєр" олон газрын олон нийтийн номын сан бас адил бус арга хэмжээнvvд зохион явуулж, уран зохиолын уралдаан, албан журмын суртал ухуулга хийх зэрэг аргаар олон нийтийн номын сангийн татах хvчийг эрчимжvvлж, номын сан бол хvний насан туршдын хvмvvжлийн нэг хэсэг нь болно гэдгийг нэн олон хvнд ойлгуулж байна.
Хятадын олон нийтийн номын сангийн ажил vйлс ихээхэн хєгжиж байгаа боловч хєгжсєн орнуудынхтай харьцуулбал нэлээд их зєрєєтэй байна. Хадгалж байгаа номоор нь аваад жишээлсэн ч єнєє бvх Хятадын олон нийтийн номын сангийн хадгалж байгаа нийт ном 500 сая ширхэг байна. Энэхvv тоог 1 тэрбум 300 сая хvн амтай харьцуулж vзвэл дэндvv ч учир дутагдалтай юм. Yvнээс гадна Хятадын олон газрын хєгжил тэнцvvргvй байж, хот хєдєєгийн хооронд, зvvн зvгийн нутаг болон тєв баруун зvгийн нутгийн олон нийтийн номын сангийн зєрєє нэлээд их байна. Хятадын номын сангийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хатагтай Тан гэн шэн Хятадын номын сангуудад нvvрлэж байгаа асуудлуудын тухай ярихдаа, Номын сангийн оршин тогтнох орчин ахуйгаас нь авч хэлэхэд, эдийн засгийн байдал нь хєрєнгє оруулалтыг шууд нєлєєлнє. Учир нь ихэвчлэн засгийн газраас хєрєнгє оруулдаг болохоор олон зvйлийн шалтгаанаас болж, хєрєнгє оруулалт нь хvрэлцэхгvй, заасан газраа хvрэхгvй байдаг зэрэг нь номын сангийн хєгжилд ихээр нєлєєлдєг. Хятадад номын сангийн хууль гараагvй болохоор хєрєнгє оруулалт, бодлого тогтоох, тєлєвлєгєє хийх зэрэг явцад номын сангийн байр суурийг тогтоож чадахгvй байна. Єнєєгийн олон нийтийн номын сангийн байдлаас vзэхэд оруулалт хийх болон хуулийн орчинтой болгох нь маш чухал байна гэжээ.
Тан гэн шэн хэлэхдээ, олон нийтийн ажил vйлсийн хєгжил нь эрхбиш эдийн засгийн хvчирхэг их vндэс суурьтай байх хэрэгтэй. Хятадын эдийн засгийн бодит хvчин эрчимжихийн хирээр олон нийтийн номын сангийн ажил vйлс нь лавтай нэн сайн хєгжих болно гэжээ. /Цогзолмаа орчуулж Баясгалан хянав/
|