• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-26 16:30:07    
Санаагаараа довтол доо тэрэг минь
Б. Бvрэнбэх

Хятадын Олон Улсын Радио

     Саруул сайхан тал байна
     Санаагаараа довтол доо тэрэг минь.
     Салаад удсан нутагтай минь
     Саадгvй тvргэн учруул даа.

     Холын холын тосгод
     Давхиад давхиад ирж байна.
     Хоршооны vргэлжилсэн тарианууд
     Нисээд нисээд єнгєрч байна.

     Суусан тэрэг минь зєєлєн байтлаа
     Суугаад яасан суурьгvй юм?
     Хонон єнжин явсан байтлаа
     Унтаад яасан нєйргvй юм?

     Хоршооны малчин боллоо гээд
     Аав минь яажч баярлаж байх бол?
     Хонгор хvvдээ хэлье гээд
     Ээж минь яажч сандарч байх бол?

     Мєнгєн цагаан элсэнд минь
     Шинэ зам засагдсан байхаа.
     Мєлгєр улаан хаданд минь
     Шинжилгэний тэмдэг боссон байхаа.

     Сэрvvн сайхан дэнжинд минь
     Хоршооны зуслан байрласан байхаа.
     Сэтгэл тэнийм талд минь
     Хамтын сvрэг дvvрсэн байхаа.

     Барилдаж байсан нєхдєєс минь
     Жишээч хэчнээн гарсан бол?
     Балчир байсан дvv нараас минь
     Хушууч хэчнээн шалгарсан бол?

     Євгєн болсон аавын минь 
     Магнайн атираа нь тэнийсэн байхаа.
     Єтлєє болсон ээжийн минь
     Yсийх нь буурал нь гарсан байхаа.

     Хєхрєн харагдах уулууд аа
     Хvзvvгээ багахан бєхийгээч!
     Хєєрхєн шинэ нутгийг минь
     Хєндєлсєж битгий халхлаач.

     Жирвэлзэн vзэгдэх зэргэлгээнvvд ээ
     Жигvvрээ багахан хумиач
     Зvрхэний хайрт нутгийн минь
     Зvсийн нь бvv балруулаач.

     Алаг vхрээ хєллєчихєєд
     Аралт тэргэндээ суучихаад
     Ардын цэрэгт орох гээд 
     Алхуулж байсан замаар минь.

     Гал тэрэг давхиж
     Газрын холыг товчлон
     Тєрсєн уул устай минь
     Тєдхєн зуур учруулах гэж байна.

     Эцгийн минь тавгалсан шvvсийг
     Царцахаас нь ємнє хvрнэ байхаа.
     Ээжийн минь тагшилсан цайг
     Хєрєхєєс нь ємнє очно байхаа.

     Жороо хулаа унасан ч
     Ийм зєєлєн байнуу даа.
     Зодортой атаа тэшvvлсэн ч
     Ийм хурдан болонуу даа.

     Саруул сайхан тал байна 
     Санагаараа довтол доо тэрэг минь.
     Салаад удсан нутагтай минь
     Саадгvй тvргэн учруул даа.

     Зохиогчийн танилцуулга: Б. Бvрэнбэх бол одоо vеийн алдарт шvлэгч, эрдэмтэн. 1928 онд Євєр монглын зоо уд аймгийн байран баруун хушууны ядуу малчны гэрт тєржээ. Шvлэг бичихдээ шvлгийн уран санаа, vндэстэний онцлогийг анхааран чухалчилдагаас шvлэг найраг нь ил тод айзам цохилогтой бєгєєд тал нутгийн vнэр амттай байдаг. /Тємєд.Хvчит орчуулж, Б.Хvрэлбаатар хянав/