• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-10 16:19:09    
Хvvхэн оргилд

Хятадын Олон Улсын Радио

     Цагаан vvлэнд шургасан сэжvvр нэгэн оргил
     Цасан далайд умбаж мєнгєн єнгєєр цайлзана.
     Цагираг болон горхилсон хорлойгийн ариун булагууд
     Цайруу татан гялалзаж євлийн шинжийг илрvvлэнэ.

     Єнгє ногоон нарсууд зvсээ тvvнд хослож
     Єтгєн ой, балар шугуй сvрээ тvvнд нэмэрлэж
     Єгьеє эрсэн араатан євєр сууганд нь Шургалдаг 
     Єндєр хянганд vзvvрэлсэн хvvхэн оргилын єрчинд бий.

     Євєг дээдсээс биширсэн энэ Хянганы оргилд
     Ээлтэй нар мандахын хамт хvний дуу цуурайлдав.
     Энэ хэний дуу болохыг лавлаж шинжиж vзвэл:
     Yvрсэн багажаа эзэмшсэн vзэсгэлэн хvvхнvvд байлаа

     Тэнгэрээс буусан дагина гэж тэднийг яаж хэлэх вэ!
     Тэртээ уулын савдаг гэж тэднийг яаж бодох вэ!
     Тvvхийн нууцыг задалж яваа ажилтан гэж танисандаа
     Дєрєєнд нь сvvгээ єргєж ерєємєєр л санагдаж байна.

     Тvмэн оны боолчиллын тvvх тэдний vед эцэслэсэн,
     Тємєр ширмэн феодалын гинж тэдний vед хайлсан,
     Тєвєг бэрхшээл учирлууд тэдний тэмцэлд ялагдаж, 
     Тєлєвлєгєєт манай байгуулалт тэдний гарт босгогдсон.

     Эх орны зvрх болсон vзэмжит нийслэл Бээжингээс
     Эрднийн авдар модон далай Хянган уулын оргилд
     Энэ сангийн оньсыг нээхээр тэмцэж яваа тэдний
     Энхрий залуу хайр хvсэл нь цэцэг болон дэлгэрч байна.

     Эгшигт хонгор дуугаараа эх орноо магтахдаа
     Эрдэм ухаан хєдєлмєрєє тэр дуундаа зориулж
     Эрэлхэг ардын минь сайн хvvхдvvд єдрєєс єдєр гавшгайлж 
     Ємнєє чинь тулгарсан бэрхшээлvvдийг даван туулан яваарай!

     Єлгий болсон орон чинь vр чамайгаа энэрч байна,
     Yй тvмэн ард чинь ариун хєдєлмєрийг чинь дэмжиж байна,
     Єєрийн хvнд vvргээ амжилттай биелvvлэхийг
     Єнгєт талын дэнжин дээрээс ерєєл болгон бичлээ би.

     1955 оны 9-р сар Зохиогчийн танилцуулга: Чимэдидорж (1924. 8 — 1980 он) бол орчин vеийн шилдэг зохиолч, євєр монголын орчин vеийн жvжгийн ууган зохиолч юм. чєлєєлєгдсєний дараах євєр монголын утга зохиолын анх дах монгол роман "шар мєрний долгион" –ны зохиогч болно.