• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-31 18:06:51    
Жаргалын нар өндөр мандлаа

Хятадын Олон Улсын Радио

     Битүүн, шинийн нэгэн болов уу?
     Бян буужин түрчгэнэлээ!
     Баярын өдөр болов уу?
     Баярлах наргиан гарлаа! 
     Битүүн, шинийн нэгнээс ч их баяр 
     Бид бүхний дээд баяр
     Жаргалын нар өндөр мандаж
     Зол жаргал батжисан баяр!
     Дотно хайрт Мао Зэдүн-гээ
     Долгион давалганыг гэтлэх сэлүүрч-----
     Догшин шуурганыг ялах жолоодогч-----
     Өнө удааны амьдралыг зохиогч-----
     Энх төвшинийг ивээн ирүүлэгч-----
     Хүндэт тэргүүлэгчээр сонгогдсон баяр. 
     Ерөөх дуун, баярлах дуун
     Арван зүгт уянгалж
     Нарийн хоолой, бүдүүн хоолой
     Нийт бүхний зүрхэний үг:
     Тэргүүлэгч Мао Зэдүн мандтугай! гэж
     Үй түмэн хоолой хүнгэнэхийн хамт 
     Өргөн жагсаал давалгаалан хөдлөв. 
     Үеийн ах дүү нар мөрлөн алхаж 
     Өтөлсөн залуучууд тэврэлцэн эгнэрч, 
     Холыг ойртуулагч алхаага нигтгэгээд 
     Хамгийг бүтээгч гараа холбож 
     Бадмаагийн цэжээ хагартал баяралзган 
     Бээжин зүг инээн баралхилж 
     Ерөөлийн дээд, итгэлийн үг 
     Аль сайн бэлгээ түүнд зориуллаа! 
     Жаргалын наран өндөр мандлаа! 
     Зол жаргал улам батажлаа! 
     Сайн сайхны хүсэл эрмэлзэл
     Сэжиглэшгүй батлагаатай боллоо!
     Мао Зэдүн тэргүүлэгчээ дагавал
     Мөнхийн жаргал манай өмнө!
     Нигэлт дайсныг сөнөөгч
     Нэгдсэн хүчин бэв бэлхэн! 
     Хязгаарлашгүй энэх бат итгэл
     Цаглашгүй энэх цөс зориг
     Хөрст газрыг донсолготол
     Хөх тэнгэрийг донсолтол 
     Үдшийн харанхүйг хага зүсэн 
     Үүрийн гэгээг угтан үргэлжиллээ!

     Зохиогчийн танилцуулга: Манайзав бол орчин үеийн шүлэгч, найруулагч, орчуулагч, монгол хэлний ажилтан болно. 1921 оны 5-р сарын 21-ний өдөр Өвөр Монголын Жирэм аймгийн Хүрээ хушууны ядуу тариачины гэрт төржээ. "Манайзавын шүлгүүд", " шинэ дундад улсын магтаал", " аавын хайр" зэрэг зохиол бүтээлтэй.