• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 15:47:11    
Мэн шань уулын цай дэлхийд нэртэй

Хятадын Олон Улсын Радио

     Мэн шань уулын цай нь яагаад ийм их нэртэй байдаг тухай тодруулан ярьбал ийм юм. Мэн дин шан эртнээс аваад Сь чуаны баруун нутгийн рашаан хуртай газар гэсэн алдартай, энэ газарт жилийн дөрвөн улиралд сэврээ бороо үргэлжилж, манан хүдэн татаж, цайны модны ургахад маш сайн нөхцөл хангаж байдаг. Мэн шань ууланд цайны мод тарьсан үүслийн тухай ярьхад, Хятадын цайны " өвөг дээдэс" хэмээгдсэн Ү ли жэний тухай тодруулах шаардлагатай юм. Энэ тухай Мэн шань хавийн оршин суугч хатагтай Фэн ся омог бахдалтай хэлэхдээ:

     "Цайны тухай яриа юм бол олон юм байна. Усан тутрага хамаг эртдээ мөн зэрлэг ургамал байсан. Цайг хамаг эрт нь мөн хувилгаан Шэн нүн олж мэдсэн гэдэг. Тэхдээ зэрлэг ургамал байсан цайг тарьж ургуулах ажлыг хамаг эрт нь Ү Ли жэн гэсэн хүн хийсэн юм. Энэ талаар бусад газарт өөр жишээ байхгүй юм гэжээ.
Манай тоололоос өмнөх 53 онд Баруун Хан улсын оточ Ү Ли жэнь гэсэн хүн Мэн шань уулын оргилд ургасан зэрлэг цай эмд орохыг олж мэдээд, Мэн дин шань ууланд долоон ширхэг цайны мод тарьсан юм гэнээ. Энэ долоон ширхэг цайны мод нь хэдэн мянган жилийг өнгрөөгөөд ч ховхойрч үхсэнгүй, суусан цай нь нарийхан урт навчтай, анхилам сайхан амттай гэнээ. Энэ долоон модыг сүүлээр нь хүмүүс " хувилгаан цайны мод" гэж нэрлэсэн юм байна.

     Мэн дин шань уулын цайны тариаланчид маш зочинсог зантай хүмүүс бөгөөд яриа хөөрөтөй улс байлаа. Цайны тариаланч Пэн мин сю 19 настайгаасаа Мэн дин шан ууланд цай тарьж, одоо нэгэнт 30 шахам жилийн цай тарьсан туршлагатай болсон байна. Цайг яаж хуурч хатаах зэрэг талын техникийг тэрээр маш сайн ойлгож байлаа. Тэр хэлэхдээ:

    "Бид цайг уламжлалт технологиор хуурч болгож байна. Цай хуурахад заавал хатсан түлээ түлэх бөгөөд цай хуурах үе яамар ч гоо заслийн зүйлийг хэрэглэж болохгүй, эс тэгвэл нүүрэнд түрхсэн гоо заслын будаг буюу пүүндрийн үнэр цайнд орж, цайны үнэр амтыг нөлөөлөх юм. Манай цайны тариа далайн түвшнээс 1400 гаруй метр өндөрт, хур бороо манан хүдэн ихтэй газарт байрлаж байгаа болохоор ямар ч өвчин хорхойн гэмтэлгүй, ерөөс тарианы хор хэрэглээгүй юм гэжээ.

     Мэн шань уулын цайг боловсруулах явцад исгэсэн эсэхээр нь шар цай буюу ногоон цай гэж хоёр төрөлд хуваадаг юм. " Хуан яа" буюу шар навчит гэсэн цай бол Мэн дин шань уулын шар цайны доторхи охь содон цай юм.

     Мэн шан уулын ойр хавийн сияний хотод амьдарч байгаа хатагтай Хань Чюн байнга энэ ууланд авиран, уулын оргилд гарч, тэндэх халуун цайг ууж суух сонирхолтой хүн юм. Тэрээр бидэнд хэлэхдээ:

     "Мэн шань уулын цай маш амттай, ялангуяа Хуан яа цайг уух тусам ууяа л гэж бодоод байх юм. Эндэх цайны төрөл зүйл маш олон, үнэтэй ч бий, хямд ч бий, өтөлсөн залуу гэсэнгүй хэнд ч таалагдах цайтай юм гэжээ.

     Сь чуаны хүн ард бие сувьлах талаар маш өргөн мэдлэгтэй байдаг. Мэн шань уулын цай нь өндөр ууланд, маш урт хугацаа ургасан болохоор цайны маш элбэг шим тэжээл бүрэлдүүлж, хүний биеийн эрүүл мэндэд их тустай. Иймээс Сь чуанчууд олонх нь Мэн дин шаны цайг уух сонирхолтой байдаг юм байна. /Пэрлаймаа найруулан орчуулав/


1  2