• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-14 16:44:40    
Мөнх дэлгэрмэл цэцэг
Х.Дамбийжалсан

Хятадын Олон Улсын Радио

Эрдэн

      Хүслийг хангагч чандмань эрдэн бий гэдгийг
      Хөрст дэлхийгээс хүн эрээд ер олсонгүй,
      Хөдөлмөрийн үрээр түмэн хүсэл биелэгддэг тул
      Хүний хэлдэг чандмань эрдэнгэгч тэр лав мөн.

Эс

      Уван цуван хөлс асгаруулан хийж байхад 
     Огт сонирхолгүй энгийн хар ажил боловч
     Олны хүсэл----- нийгэм журмын миний эс болохоор
     Ондоо ямарч жаргалаар би үүнээ солихгүй.

Цэцэг

      Хүний бахыг булаам зүсээр мишээн дэлгэрэвч
      Хөлдүү хүйтэнд талын цэцэг зулгаран унадаг,
      Хөдөлмөрийн жишээчийн энгэр дээрэх алдарт цэцэг
      Хүсэлт түмний хайр шингэсэнээс мөнх дэлгэрмэл.

Цаг

     Хан дэлхийд хурдан юм олон байвч
     Хамгийн түргэн давхиж байгаа нь цаг юм,
     Хар хөлсөө ч арчилгүй зүтгэхгүй бол
     Хазааргүй давхигч цагт хол хаягдах болно.

      Зохиогчийн танилчуулга: Х.Дамбийжалсан бол орчин үеийн Өвөр Монголын алдарт шүлэгч, уран зохиолын шүүмжлэгч. 1933 оны 5-р сарын 5-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанхад Хотын Байран Зүүн Хушууны харц малчны гэрт төржээ. "Төрлөх нутаг", "Баатрын өлгий", "Х.Дамбийжалсаны шүлгийн түүвэр" зэрэг маш олон зохиол бүтээлтэй.
/хүчит уйгаржин монгол бичгээс буулгав./