• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-21 17:06:33    
Тянь Аньмэнний уянга

Хятадын Олон Улсын Радио

     Морио унаад давхидаг саруул тал шиг талбайд
     Монгол урлагчидын зургалдаг диваажин шиг оронд,
     Өлзийт алтан сүлд нь мандах наран шиг туяарсан
     үзэсгэлэн сүрлэг Тянь Аньмэнь голомт болон сүндэрлэнэ.
     Агаарын дунд гэрэлтсэн шижир дээврийг нь ширтэхлээр
     Аз жаргалт улсын минь мандал цэцэглэл бодогдно,
     Алтан Хянган уул мэт аварга довжоог нь харахлаар
    Ард түмний минь хүчин чадлын бат зузаалаг мэдрэгднэ.
    Дорно зүгт байралсан агуу их гүрний минь
    Домогт түүх, сайхан алдрыг нь сэтгэл бахдан эрэгцүүлж,
    Жавхлант сүрлэг Тянь Аньмэнийхээ өргөн талбайд алхахад
    Залуу зүрхний минь тольтонд омогшил бахдал оргилно.
    Хайрт нутгийн минь уул ус түмэн газар үргэлилсэн ч
    Хянга оргил дээгүүр нь Тянь Аньмэнь сүүхийдэг сан,
    Хязгаар нутаг минь эндээс мянган газрын дэртээ ч
    Хажуу дэргэд минь байгаа шиг Тянь Аньмэнь дурайдаг сан.
    Буурал настны нүдэнд Тянь Аньмэнь үзэгдээд
    Бодолго зүрхэнийхээ оосрыг Бээжинтэй үргэлж холбодог шүү,
    Буувай хүүхдийн зүүдэнд Тянь Аньмэнь ороод
    Бунтгар хацарт тэдний үйлсийн жолоог мялаадаг.
    Эх оронч бид нар Тянь Аньмэнээ хайрлахад
    Энэ дэлхийн ах дүү нар ч Тянь Аньмэнийг мөрөөддөг шүү,
    Буман хайрын давалгаа уудам талбайд нь давалгаалхад
    Буцлам зүрхээр дамжин таван тивд залгалддаг сан.

    Зохиогчийн танилцуулга: Н.Сайшаалт бол орчин үеийн алдарт шүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, профессор. 1933 оны 11-р сарын 27-д Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Байран Баруун Хушууны ядуу малчны гэрт төржээ. "Нутгийн зам" зэрэг найруулал, "Нандин бэлэг", "Ууган үүр" зэрэг маш олон шүлгийн түүвэртэй. /хүчит уйгаржин монгол бичгээс буулгав./