• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-12 17:05:20    
Тэжээвэр хоёр ишигний яриа
Пажай

Хятадын Олон Улсын Радио

     Ухаа толгодын соргог бэлчээрт
     Хоршоо хамтрал хаваржжээ.
     Хойт довын энгэрт
     Хувийн малчин өвөлжжээ.
     Хаврын цас хайлаад
     Хагд өвс сэгсийжээ.
     Хамаг айлын тэжээвэр
     Хайвиараа бэлчих боллоо.
     Хоёр айлын ишгүүд
     Хоорондоо уулзах болжээ.
     Хоюулын байдлыг үзвэл
     Хол л зөрөөтэй байж байна.

     Нэг ишгийг нь үзэхлээр
     Тойрнуун бөгөөд цовоолог.
     Нөгөө ишгийг нь харахлаар
     Туранхай бөгөөд дорой.
     Турайхай ишгийн байдлыг
     Дараагаар би чинь хэлье.
     Тойрнуун ишигний байдлыг
     Товчхон энд дурдая.
     Лонхон гэдэс нь цүдийжээ,
     Хонгон мах нь бандайжээ,
     Ууц нуруу нь бөмбийжээ,
     Учиртай сайхан таргалжээ.
     Өвчүү цээж нь цулцайгаад
     Өөхөн бөмбөг болжээ тэр.
     Үс ноолуур нь хөөрөөд
     Мяндсан бөмбөг болжээ тэр.
     Хоёр нүд нь тормолзоод
     Хөөрхөн гэдэг нь хачин даа.
     Хоёр чихээ хайчлаад
     Сэргэлэн гэдэг нь хачин даа.
     Нэг нэгээ хөөцөлдөөд
     Ухна шигавирлаж байна.
     Нисэх мэт гүйлдээд
     Янзага шиг наадаж байна.
     Өндөр юмыг үзвэл
     Үсрээд үсрээд гарч л байна.
     Өрөвгөр сөрөвгөрийг үзвэл 
     Мөргөөд мөргөөд авч л байна. /хүчит уйгаржин монгол бичгээс буулгав./