• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-26 18:19:49    
Хөх торгон тэрлэг

Н.Сайнцогт


Хятадын Олон Улсын Радио

Шилийн ногоон дэнжин дээр
шинэхэн цагаан гэр дэх
сэргэлэн зантай хүүхний
сэтгэлийг нь ер мэдсэнгүй.
Хөх торгон тэрлэгээ
Хүдэр сайхан оёж байна.
Хөөрхөн төрсөн хүүхэн гуа
Хэндээ оёж ахуйг бүү мэд.
Улаан бонтгор хацартай
Удын навчийн хөмсөгтэй,
Улиархаг зантай хүүхний
Уран ч гэдэг нь яриангүй.
Торго ч гэж торго юу даа
Тодхон хурц өнгөтэй дээ.
Торомгор нүдтэй хүүхний
Тоож авсан торго юм байна.
Уран зөөлөн гарынх нь
Хөдөлж байхынх нь түргэн гэж дээ!
Улбар шар эмжээрийг
Даруулж байхынх нь сайхан гэж ээ!
Яруу маягтай оёж байхд
Яасан нямбай оёх нь бэ?
Ямар хүнд зориулсныг нь
Ярилцаж мэдье гэж бодогдлоо.
"таатай гоёхон тэрлэг байна.
Та биедээ оёж байна уу?" гэж
Танхил залуухан хүүхнээс
Таамгалж би асуулаа.
"Үгүй!энэ минийх биш.
Өөрөө би өмсөх юм бол
Ногоон өнгийн тэрлэгдээ
Улаан эмжээр даруулна шүү" гэлээ.
(шүлгийн үргэлжлэлийг дараачийн 7 хоногийн даваа гаригт хүлээн авч уншина уу!)
/Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/