• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-01 13:15:10    
Тал нутгийн содон урлагчин-Алдарт

Хятадын Олон Улсын Радио

     Алдарт гуай бол Улаанхад хотын Байран баруун хошууны соёлын товчооны дэтгүүрдээ гарсан ахмад ажилтан, нэрт бар зурагчин юм. Түүний монгол амьдралыг тусгасан 8 бар зураг болон 2 хятад зураг нь "Хятадын орчин үеийн соёлын цоот хүмүүсийн тусгай сэдэвт маркын байгуулалт"-ад сонгогдон орж, удалгүй албан ёсоор хэвлэгдэн тархаагдах болно.

     "Хятадын орчин үеийн соёлын цоот хүмүүсийн тусгай сэдэвт маркын байгуулалт" гэдэг бол урлагийн талаар оролдлого бүтээлтэй, мөн энэ талаар товойм хувь нэмэр үзүүлсэн урлагчидыг танилцуулж, тэдний урлагийн хэв намба болон урлагийн талаар олсон амжилтыг тусгаж, үндэстнүүдийн содон соёлыг хөгжүүлэн мандуулахын төлөө Хятадын шуудан холбооны товчоо болон Соёлын яамаас дотоодын 100 нэрт зурагчин, нэрт уран бичлэгтний бүтээлийг тусгай сэдэвт маркын хэлбэрээр хэвлэн тархаах гэж байгаа ажил болно.

     Энэ удаагийн "Хятадын орчин үеийн соёлын цоот хүмүүсийн тусгай сэдэвт маркын байгуулалт"-ад сонгогдон орсон бүтээлд "Адуучин", "Ургах нарыг угтнам", "Отрын өглөө" зэрэг 10 бүтээл байх бөгөөд эдгээр бүтээлийг марк болгон бүх Хятадад хэвлэн тархаах бөгөөд захидлын дугтуй зэргийн ар талд нь урлагчидын намтрыг бичиж үлдээх болно.

     Бүтээл нь сонгогдон орсон хоёр монгол урлагчины нэг нь даруй Алдарт болно. Олон жилийн турш түүний өвөрмөц хэв намба бүхий бар зураг нь дотоод гадаадын уран зургийн үзэсгэлэнд олон удаа дэлгэгдэж, мэрэгжлийн хүмүүсийн өндөр үнэлгээг хүртсээр иржээ. Алдартын бар зураг баялаг сайхан агуулга, өөрийн гэсэн өнгө будгаараа бусдаас ялгагдаж, монгол нүүдэл малжлын амьдралыг уран нарийн тусгаж чадсанаар олон хүний таашаалыг хүлээсэн байна. түүний бүтээл олон удаа шагнагдаж байсан юм. 2000 онд Соёлын яам, Төрийн зөвлөлийн холбогдох хэлтсээс хамтран эрхэлсэн дэлгэн үзүүллэгэ дээр Алдартын бүтээл нь Хятадын уран бичлэг, уран зургийн хамгийн дээд шагнал-"төрийн содон шагнал"-ын алтан медаль хүртсэн байна. 2004 онд Хятадын урлаг судлалын хүрээлэн зэрэг холбогдох байгууллагаас хамтран эрхэлсэн "Олон улсын урлагийн хүрээлэнгийн одон" гэх үзүүллэгэд түүний хятад зураг "Булаг" гэх бүтээл нь алтан медаль хүртсэн байна.

    Алдартын бүтээл нь Хятадын уран зургийн ордон, Хятадын үндэсний музей, Хятадын үндэсний түүхийн музей зэрэг дотоодын том том музей болон Япон, Өмнөд солонгос, Сингапур, Хятадын Шянган, Аомэнь зэрэг 10 гаруй орон, районоор олон удаа дэлгэгдэн хадагалагдаж, 26 алтан медаль хүртсэн байна. Гавьяат бар зурагчин Алдарт гуай монгол соёл, монгол урлагаа дэлхий даяарт таниулж явана.