• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-28 16:07:47    
Морин мэрэгжлийн шилдэг тамирчин Улаан-Гэрэл

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны 10-р сарын сүүлчээр Бүх Хятадын 10-р хугацааны биейн тамир эспортын цуглаан Нанжин хотод болсон юм. 4 жилд ганц удаа тохиолдох уг наадмын хурдан морины 12000 метрийн уралдаанд тэргүүн байр эзэлж, тус наадамд оролцсон Өвөр монгол районы тамичидаас алтан медаль хялалзуулсан, цорын ганц шилдэг тамирчин бол дор та бүхэнд таницуулах гэж байгаа Улаан-Гэрэл болно.

     Өвөр монголын Улаанхад хотын Онгониуд хошууны Баянтал суманд нутагтай Улаан-Гэрэл "Тоосны түрүү тоглож яв" гэсэн аав ээжийнхээ ерөөлийг зүрхэндээ хаданшуулж, 1995 оны 4-р сард Өвөр монголын морин мэрэгжлийн ангид ирсэн байна. Хурдан морины уралдаанд тэр олон удаа тэргүүлж явсан түүхтэй билээ. 2000 онд Гуанжөү хотоо болсон бүх Хятадын хурдын морины шагналт уралдаанд тэргүүлж, 2001 онд мөн Гуанжөү хотоо болсон бүх Хятадын 9-р хугацааны биейн тамир эспортын цуглааны хурдын морины 1800 метрийн уралдаанд хүрэл медаль тосч, 2002 онд Бээжин хотноо болсон бүх Хятадын хурдан морины шагналт уралдааны 1000 метрийн уралдаанд тэргүүлж, 2004 оны бүх Хятадын хурдын морины шагналт уралдааны 1200 метрийн уралдаанд тэргүүлж, алтан медалиар энгэрээ мялаалгаж явсан удаатай.

     Хатуу багшаас сайн шавь хүмүүжидэг. "Манай хурдан морины ангид Улаан-Гэрэл, Ли Шүй, Цэцэн зэрэг гурвахан тамирчин байдаг. 2000 оноос нааш эдгээр тамирчид маань бүх Хятадын хэмжээний олон удаагийн хурдан морины уралдаанд нийт арван хэд удаа тэргүүлж өнгөрсөн юм. Тэд өөр өөрийн онцлог, авьяас билэг, давуу талтай юм. энэ удаагийн уралдаанд Улаан-гэрэл, Ли Шүй оролцож, Ли Шүй 2-р байр эзэлсэн юм. алтан медаль хүртсэн Улаан-Гэрэл бол үг дуу цөөнтэй ч дотор тамиртай охин юм, тэр бол өөрийгөө хатуу шаарддаг манай ангийн шилдэг тамирчин болно" гэж Улаан-Гэрлийн дасгалжуулагч Хувисгалт гуай бидэнд баярлан хэлж байсан юм. энэ удаагийн 12000 метрийн хурдан морины уралдаанд Улаан-Гэрэл 16 минут 36 секунд 57-гийн амжилт үүдсэн байна. Гэр нутгаа санасан ч зав байдаггүй Улаан-Гэрэл өдрийн 8-аас 10 цагийн хатуу боловсролоор бие сэтгэлээ аргамжиж байдаг сан.

     Улсын тамирчин Улаан-Гэрэл амжилттай гэхэд унаж явсан "Ганган хар" нь ч хавьяатай юм. 4 жилийн дасгал боловсролын дунд ижилдэн дасалцсан "Ганган хар" нь эзнийхээ санааг сайн мэддэг сан. Монгол охин морьтойгоо хорвоогийн өргөн чөлөөгөөр ингэж л хатираж гяларч явана даа.