• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-17 16:12:57    
Хулан дээр муур сийлдэг настан

Хятадын Олон Улсын Радио

    Хул бол Хятадад байнга харагдаж байдаг өвсөн ургамал юм. Энэ ургамалын үр жимс болох хул нь боловсрон хатуурсан хойно төрөлд бүрийн урлагийн бүтээл хийж байдаг. Хятадын баруун хойд нутгийн Ланжөү хотод хулан дээр сийлбэр сийлэх талаараа олноос онцгой бөгөөд тухайн орон нутагтаа алдартай ардын урлагчин Жөү И шэн настаныг та бүхэндээ танилцуульяа.

    Ланжөүгийн Хуан миао сүм бол гар урлалын бүтээгдэхүүн болон эртний сайхан зүйлүүдийн нэртэй зах байгаа юм. Тэнд ардын гар урлалын том том багш нар хуран цугларч байдаг болохоор, та хэрбээ Ланжөүгээс өөрийн сонирхсон нутгийн онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн худалдаж авах гэвэл тэр л газарт хүрхийг бодоорой. Хулан дээр муур сийлэн урладаг настан Жөү И шэн энэ Хуан миао сүмд өөрийнхөө нэг дэлгүүртэй гэж сурвалжлагч дуулаад түүний дэлгүүрт хүрч сонирхсон юм. Энэ настаны дэлгүүрт тавьж байгаа гар урлагийн бүтээлүүд нь маш нарийлаг сайхан болохоор үнэ нь ч их байлаа.

    80 насан сүүдэр зооглож яваа өндөр настан Жөү И шэн бидэнд өөрийнхөө хул яагаад бусад хүний худалдаж байгаа хулаас хол үнтэй байгаа тухай ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

    Би өөрийгөө магтаж байгаа биш, миний урласан хуланаас өө сэв олох нь цөөн байдаг, хулан дээрээ муур сийлсэний дараа би өөрөө урьдаар сайн ажиглан шинжиж, өө сэвгүй гэж нотолсон үедээ сая үзэгчидтэй золгуулдаг. Хэрбээ сийлсэн нь тааруухан байбал би тэр хулаа гишгэж бялчлахаас биш, хүнд худалдахгүй гэжээ.

    Настан Жөү И шэн хулан дээр муур сийлээд 60 жил болж байгаа юм гэнээ. Өнгөрөгч зууны 40-ээд оны үеэр 17-тэй Жөү И шэн будагтай зураг зурдаг мужян пүүсний залуу жангуйд болсоны хувьд, пүүснийх нь зарим ажилчин хулан дээр зураг сийлж байгааг хараад түүнээс сурсан байна. Хоёр жил сийлвэр сурсаны дараа, хамт ажиллаж байсан хужаануудаасаа хол сайн сийлэх болсонд, түүнийг өөрийн багшдаа танилцуулсан гэнээ. Ингэснээр Жөү И шэн Ланжөү хотын хулан дээр маш нарийн сийлбэр сийлдэг хамаг анхны том мастер Ли Вэнжайгийн шавь болсон байна.

    Ли Вэнжайгаас хэдэн жил шавьлан сурсаны дүнд түүний хулан сийлбэрийн урь мэргэжил маш их дээшилсэн байна. Ли Вэн жайгийн хулан сийлвэр нь үсэг бичгээр гол болгон, уран зурагаар дэд болгож байдаг юм байна. Гэтэл Жөү И шэн харин хулан дээр зураг сийлэхээр гол болгож, үсэг сийлэхээр дэдллүүлж ирсэн юм. Хулан дээр анх зураг сийлж эхлэхдээ Жөү И шэн Хятадын эртний гоё охидыг олон сийлж байсан байна. Түүний хулан дээр сийлсэн охид нь маш гоо сайхан бөгөөд түвшин төлөв, эебэрүү сайхан байдаг байна.

    Сүүлээр нь Жөү И шэнгийн багш нь насан эцэс болж, тэр удаан хугацаа гунин зовж суусан байлаа. Нэг өдөр өөрийн тэжээсэн муур нь сандал дээр налайн хэвтэж, маш хөөрхөн харагдсанд, бир цаас авчран, муурныхаа залхууран хэвтэж байгаа байдлыг зурж, мөн энэ зургаа хулан дээр сийлж тавьсан байлаа. Ингэж аажмаар Жөү И шэн муурны янз болгоны хөдлөл байдалд улам сэтгэл татагдан, муур сийлэх сонирхолтой болжээ. Муурыг амьд юм шиг гоё сийлэх гээч тийм хялбар биш, учир нь муурыг хэн ч сайн ойлгоно, ямар янзтай хэвтдэг, яаж үсэрч тоглодог энэ бүхэн нь хүн болгонд харагдаж байдаг болохоор, муурыг сайхан сийлэх гэвэл заавал түүний бүх хөдлөл байдлыг ман нарийн ажиглах хэрэгтэй юм.

    Тэрээр хэлэхдээ: Миний аав муур тэжээх сонихолтой хүн, би ч муур тэжээх дуртай. Муур сийлж сурсаны дараа, түүний хөдлөл байдлыг ажиглах нь ч олон болсон юм. Заримдаа муур минь тариан дундаас гүрмэлж бариад ирнэ, зармдаа хулгана бариад ирнэ, барьсан хулгана буюу гүрмэлзээрээ тоглож байхыг нь зургийн аппаратаар авч, мөн энэ зурагаа харж, хулан дээр сийлж сурсан юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/