Ладан будах бол Хятадын баруун өмнөд нутгийн үндэстний цөөнхийн үүдэж бүтээсэн өвөрмөц урлаг юм. Энэхүү урлаг нь өөрийн өвөрмөц онцлог, амьдралын бат орших хүчнээ хэвээр хадгалдсаар одоод хүрч иржээ. Ладан будах урлаг зохион бүтээж, мөн ийм уран бүтээлүүдийг цуглуулж хадгалж ирсэн Хун Фүюань, ладан будах мэргэжлийн урлагыг гүн уулын тунгалаг булаг гэж зүйрлэн ярьж байдаг. Одоо та бүхэнд ладан будах урлагчин Хун Фүюанийг танилцуульяа.
Ладан будах бол Хятадын эртний уламжлалт гар урлалын зүйл. Энэ урлаг Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн үндэстний цөөнхийн нутагт үеийн үе уламжлагдаж, өвөрмөц онцлогтой урлагийн стелийг бүрэлдүүлсэнээр, Хятадын маш өвөрмөц онцлогтой урлагийн содон гэж алдаршсан юм. Бүр эрт 2000 гаруй жилийн өмнө Хятад улсад даруй ладан будах технологи буй болжээ. Үүнийг дөхөм тайлбарлабал: цагаан давуу дээрээ лаагаар хээ зураг зурж, лааны хээтэй давуугаа хөх буюу ногоон янз болгоны будагтай ганд хийж оруулаад будаг оруулахад, лаатай хээ нь будагдахгүй үлдэж хоцрох юм. Тэр будагтай ганд хийсэн даөвуугаа шүүж аваад наранд хатааж, лааг нь ховхлон хаяхад, лаа суулгасан хээ ньбудаг ороогүй цагаан хэвээр тодорч, будагтай давуу нь цагаан хээтэй болох юм.
Энэ жил 65-тай Хун Фүюань Гүйжөү мужийн Аншүн хотод төржээ. Тэр бага балчир наснаасаа зураг зурах сонирхолтой. Сүүлээр нь ладан будах урлагт нэн ч сонирхолтой болжээ. Тэрээр хот газрын сэлүүн сайхан амьдралаа орхиж, зам харилцаа харьцангуй буйд бөглүү хөдөө тосгонд ирж, ладан будах урлагийн бүтээлийг цуглуулах, судлах, мөн ладан будах бүтээлийн хээ угалз зурж төлөвлөх ажил хийсэн байна. Тэр үргэлж уул давааг даван, Мяо үэдэстэн, Бү-и үндэстэний уулан тосгоноор явж, тухайн орон нутгийн ардаас ладан будах мэргэжилсурсан бөгөөд хээ угалз цуглуулж, нутгийн хүмүүстэй маш их найр талтай болжээ. Тэрээр хэлэхдээ: тухайн үе намайг хөдөө нутагаар хүрч байхад, үндэстний цөөнхүүдийн, ялангуяа Мяо үндэстэн, Бү-и үндэстний амьдрал тухайн үе маш бэрхшээлтэй байсан ч тэд үндэстнийхээ соёл, үндэстнийхээ уламжлалт зүйлийг маш нандигнан эрхэмлэж байсан. Тэд бүх сэтгэл санаагаа үндэстний сүлд- соёлдоо зориулж байсан юм. Би ч үндэстний цөөнхийн хайр сэтгэлгээнд нөлөөлөгдөн, мөн үндэстний соёлын нөлөөг авч, үндэстний цөөнхийн соёлыг судлах замаар замнасан юм гэжээ.
Ойлголт нь нэмэгдэхийн хирээр, Хун Фүюань ладан будах энэхүү урлагт улам хайртай болжээ. Ладан будах урлаг нь Хятадын үндэстний цөөнхийн ардын урлаг болсоны хувьд, түүний хээ зураг нь даруй үндэстний соёлын биет зүйл, түүх, соёл, үндэстний хайр сэтгэлгийг нь илтгэж байгаа юм гэж Хун Фүюань үзэх болжээ. Ладан будах урлагийн хамаг их онцлог гэвэл чөлөөтөй, санаагаараа сэтгэж, юу зурах гэвэл юугаа зурж, өөрийн сэтгэлгээ илтгэх өвөрмөц урлаг юм.
Хун Фүюань хэлэхдээ: Ладан будах хээ зураг маш олон янз байдаг. Ялангуяа жигүүртэн шувуу, загас жаргаахайн нийлмэл зураг их олон байдаг. Загас жаргаахай, шувуу шаазгай, эрбэхий, хорхой шавж энэ бүхнийг нэг цогц болгон зурж, эх байгалийн эесэг зохицонгуй амьдрал ахуйг харуулж байдаг гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|