Шюй Чи ол Хятадын алдарт бүжиг диглэгч зүтгэлтэн. Тэрээр дотоод гадаадад алдаршсан " торгоны замын цэцэгт хур" гэсэн том бүжгэн жүжигийг диглэсэн бөгөөд Дүн-хуанг судлаач алдарт эрдэмтэн Ши Жэн-гуантай хамтран, Дүн-хуангийн хуучин ном дох эртний хөгжмийн нотыг, хөгжимт бүжгийн хэлбэрээр тайзанд тоглож, Тухайн жилүүдэд бүжгийн тайзаны том уран бүтээл болгосон юм. Одоо та бүхэнд энэхүү бүжиг диглэгч алдарт эмэгтэйг танилцуульяа.
Хятадын баруун нутгийн Ланжөү хотын төвд Шюй Чигийн нэрээр нэрлэсэн " Дүн-хуангийн бүжгийн сургууль" байрлаж байна. Тэр сургуульд сэтгүүлч, Гансу мужийн Дүн-хуангийн урлагын театрын даргын тушаалаас тэтгэвэртээ гарсан Шюй Читэй уулзсан юм. 63-тай Шюй Чи дөнгөж 50 гаруй настай иг л харагдлаа. Хүүхдүүдийнхээ дунд явах нь яг л бурхан сэтгэлтэй эмээ л гэсэн үг. Гэхдээ сурагчиддаа бүжгийн хөдөлгөөн зааж байхаас нь ажиглахад, бүжигчин хүний галбир төрх ил харагдаж байлаа.
Шюй Чи сэтгүүлчид бүжгийн ажил хийсэн тухайгаа баяртай танилцууллаа. Шюй Чи хэлэхдээ: Би багаасаа бүжиг сураагүй, замын дундаас сурсан гэж хэлж болох юм. Хархан багаасаа бүжигт дур сонирхолтой байсан ч тэр үед их сургуульд орж суралцах хүсэлтэй байсан юм. Гэвч гэр бөлийн амьдралын нөхцөл байдал тааруухан байсаны уламаар 18-тай тэр жил их сургуульд суралцах хүслэнгээ орхиж, Ланжөү хотын урлагын дээд сургуулийн туршилтын жүжгийн бригадад орж ажилласан юм гэжээ. Тэр хэлэхдээ:
Би дунд сургуулийн 1-р ангид бах үед даруй сайн бүжиглэж байсан болохоор бүжгийн чуулга намайг аваачих санаатай байсан. Тэр үед миний хичээл ч сайн байсан болохоор, их сургуульд шалгуулах хүсэлтэй байсан. Тэр үед дунд сургуульдаа ч би бүжиг бүжиглэх буюу соёлын ажиллагаанд оролцох, гимнастик хийх зэрэг ажиллагаанд байнга оролцож байлаа. Тэр үед миний үндсэн боловсрол дажгүй байсан боловч, бүжигчин болох шаардлагад арай хүрэхгүй байсан юм гэжээ.
Ингэж Шюй Чи Гансу мужийн дуу бүжгийн чуулгад ирж бүжигчин болжээ. 1960 оны үеэр дээд зэргийн дунд сургууль төгссөн соёлтой бүжигчин төдий олон биш байсан болохоор Шюй Чи олноос онцгой болж, дуу бүжгийн чуулга нь шинэ программ зохиох болгон түүнтэй зөвдөж, арга ухаан гргуулж байжээ. Шюй Чи ч бүжиг сурах явцадаа бүжиг диглэгчийн ажлыг аажмаар сурч авсан байна.
Өнгөрөгч зууны 70-аад онд Гансу мужийн дуу бүжгийн чуулга хамтаар " торгоны замын цэцэгт хур" гэсэн бүжгэн жүжиг зохиож, дэлхийд алдаршсан Дүн-хуангийн ханын зургыг жүжгийн тайзанд гаргаж, дотоод гадаадад их тусгал гаргасан юм. " Торгоны замын цэцэгт хур" гэсэн том бүжгэн жүжигийг дотоод олон удаа тоглож халуун сайшаал хүлээсэн төдийгүй БНАСАУ, Япон, Итали, Франц, Тайданди, Орос, Латви зэрэг орон жич Сянган, Тайвань зэрэг газарт тоглоод, " амилсан ханын зураг" гэсэн алдар хүнд хүртсэн юм. Шюй Чи ч энэ бүжгэн жүжгин доторхи маш олон гайхамшигт сайхан олны бүжиг болон ганц хүний бүжиг диглэж, өөрөө ч тоглолтод оролцсон байна.
Шюй Чи " торгоны замын цэцэгт хур" гэсэн бүжгэн жүжигийг зохион бүтээх үеийн байдлыг эргэн үзэж хэлэхдээ:
Энэ зохион бүтээх явц бол гол нь үлэмж их суралцах явц, түүхийн материалаас сурч, Дүн-хуангийн ханын зургаас суралцсан явц юм. Зохин бүтээх нь бусадын бүтээлийг шууд ашиглах явц биш, харин зарим зүйлийг өөрийн оюун тархиндаа шингээж, үзэл санаандаа амьлуулж, өөрийн ойлгосон зүйлээ жүжгийн тайзанд амьлуулах хэрэгтэй юм гэжээ.
1992 онд Дүн-хуангын судлалын алдарт судлаач, Дүн-хуан урлагын театрын дарга Ши Жэн-гуан Дүн-хуангын хуучин бичгээс олсон нотыг тайлж, түүнийг жүжгийн тайзанд гаргах санаа орж, Шюй Чийг бодож олсон байлаа.
1900 онд Хятадын баруун хойдын Дүн-хуангын Мө го агуйгаас 6- 14-р зууны үеийн үлэмж их бичиг дурсгалын зүйл болон ханын зураг малтаж гаргасан нь архелогичид болон түүхчдийн түүх соёл, зан үйл судлах чухал сурвалж бичиг болсон юм. Нэг зууны турш маш олон ховор нандин бичиг дурсгалын зүйлийг гадаадынхан авч явсан, түүн дотор нь ховор нандин хөгжмийн нот ч багтаж байгаа юм.Францад хадгалж байсан энэ хөгжмийн нотыг манай ерийн хэрэглэдэг 1234567- тэмдэглэсэн биш, харин маш олон тэмдэгээр, өргөлтгүй бөгөөд айжим ч гүй тэмдэгээр тэмдэглэсэн учраас энэ нотыг " хормостын бичиг" гэж нэрлэсэн юм. Үүнээс өмнө Хятадын маш олон эрдэмтэд үүний тухай судалж тодорхой амжилт олсон боловч, хөгжмийн талаар ер нь маш уянгалаг сайхан болгож чадаагүй байсан юм.
Тухайн үе линбчин байсан Ши Жэн-гуань Францад тоглолт гаргах тохиолоор, энэ хөгжмийн нотыг бүгд хуулж авсан бөгөөд бүх насны оюун ухаанаа шавхан судалж, хамаг эцэст түүнийг тайлсан байна.
Шюй Чи хэлэхдээ: Ши Жэн-гуан үлэмж их түүхийн материал болон сурвалж бичгийг судлаж, тэрээр Хятадын эртний яруу найраг, бүжиг, хөгжим энэ гуравыг уялдуулсан үүднээс, хөгжим болгонд яруу найраг тааруулж, дараа нь бүжиг диглэн тайзанд тоглосноор, уянга сайхан эртний бүжиг болсон юм гэжээ.
Энэ эртний хөгжмийг тайзанд тоглохын төлөө Дүн-хуангийн урлагын театрын даргын тушаалд дөнгөж томьлогдсон Ши Жэн-гуан Шюй Чи-тэй уулзаж, түүнийг урлагын театрын орлогч дарга болж, өөрийнх нь энэ ажилд туслахыг хүссэн байна. Шюй Чи түүнийг дэмжиж, орлогч даргын тушаалд баяртай орсон байна. Тэрээр хэлэхдээ:
Түүний хамаг чухал тал нь энэ хөгжмийг тэр тайзанд гаргахыг сэтгэсэн мөртөө тэрээр бас Тан удсын үеийн яруу найраг, бүжиг хөгжмийг нэг цогц болгосон түүхийн бодит байдлын дагуу яруу найраг бүжиг хөгжмийг нэг цогц болгож тайзанд тоглох бодолтой болсон нь маш хялбар биш юс. Иймээс би бүжиг диглэгч болсоны хувьд бид хоёр хамтран ажиллаж болно гэж бодлоо, энэ талаар манай хоёрын танилт үзэлт нэгдсэн юм гэжээ.
1992 оноос Шюй Чи Ши Жэн-гуантай хамтран ажиллаж, " Дүн-хуангийн цэцэг хур" гэсэн том бүжгэн жүжгийг диглэн найруулж тоглоод маш их амжилтад хүрсэн юм. /Пэрлаймаа орчуулав/
|